Caakmedee

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгаа нь юунд байна вэ?

  • Нийтлэл
  • 2020/05/04
Хүйсийн ялгаа нь хүнийг ангилах хамгийн амархан арга. Бид үндэстэн ястан гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг хүйсээр ялгадаг. Ирээдүйн эцэг эхчүүд нь гарах хүүхдийнхээ хүйсийг сонирхохоос биш эрүүл мэндийг огт авч үздэггүй. Гурван сартай нялх эрэгтэй, эмэгтэйчүүдийн царайг янз янзаар ялгаад эхэлдэг. Хүмүүс танихгүй хүнийг алхаагаар  нь 2.7 секундын дотор түүний хүйсийг тодорхойлж чаддаг.
Тархины амарчлан ялгах чадвар нь нийгмийн ихээхэн ээдрээтэй ертөнцийг ойлгомжтой болгож өгдөг. Хэрэв эрэгтэй, эмэгтэйн тархи нь хэд хэдэн үзүүлэлтээр ялгаатай боловч хүйсээр ялгах нь энгийн, хурдан сэтгэхэд туслана. Ингэснээр хүн бүрд онцгойлон хандах хандлагыг тэр болгонд шаарддаггүй гэсэн үг.
Эрэгтэй, эмэгтэйн тархиний ялгааг авч үзэх санаа эртний грекийн гүн ухаантнуудын үеэр МЭӨ 850 жилийн өмнөөс гарч иржээ. Аристотель гэхэд л жирэмслэсний дараах 40 хоногт, 80 хоногт судалгаа хийж “сэтгэлийг эзэмдээгүй байсан” гэж үздэг байжээ. Эмиль Хашке 1854 онд эрэгчингийн духны хэсэг нь эмэгчингийнхээс 1 хувиар илүү гэж тогтоожээ.
XIX зууны хөгжлийн явцад эрдэмтэд тархины хүйсийн ялгааг дэлгэрэнгүйгээр судлах болжээ. Тархины хэмжээний ялгаа нь эрэгтэй ба эмэгтэйчүүдийн ухааны чадвар тэнцүү гэдэгт эргэлзээ төрүүлж иржээ. Гэхдээ ийм тооцоо хийж байхдаа тэдний биеийн харьцаа, жинг тооцоогүй байлаа. XX зуунд хийгдсэн гарамгай эрдэмтэд, зохиолчид, уран сэтгэгчдийн тархины хэмжээнд хийсэн судалгаа нь ухаан ба тархины хэмжээ хоёрын харилцан холбоотойг тогтоогоогүй билээ.
Хэл ярианы үйл ажиллагаанд холбоотой алдартай онолоор энд эмэгтэйчүүд баруун, зүүн тархиа адилхан ашигладаг бол эрэгтэйчүүд нь зүүн тархиа илүүтэйгээр ашигладаг байна. 2008 онд энэ талаар хийгдсэн 29 судалгааны мета анализ нь хэл ярианы талд эрэгтэй эмэгтэй хоёрын тархинд ялгаа байгааг харуулаагүй юм.
Пенсильванийн Их сургуулийн Перельманы нэрэмжит анагаахын сургуулийн судлаачид 2013 онд  эрэгтэй ба эмэгтэйн нейроны холбоонд ялгаа байгааг тогтоожээ. Нийт 949 хүнийг хамруулсан судалгааны дараа баруун зүүн тархиний холбоо нь эмэгтэй болон охидод илүү харин тэдний дотор талын холбоо нь эрэгтэйчүүдэд илүү байсныг тогтоосон байлаа. Энэ ялгаа нь 14-17 насныхан дунд мэдэгдэхүйц байсан ажээ.
"Нарийн хөдөлгүүрхэн ба орон зайд  дахь чиглүүлэлт"
Америкийн сэтгэл зүйн эвслийн ерөнхийлөгч байсан, гүн ухааны доктор, "Ухааны чадварын ялгаа" номыг зохиогч  Дайан Хэлперн үйлдлүүдийн ялгааны олон судалгааг 1991 онд системжүүлсэн юм. Тэрээр эмэгтэйчүүд хэл яриаг шилдгээр ашигладаг гэж тогтоов. Тэд нарийн хөдөлгүүрхэний тестэд илүү, урт хугацааны ой санамжаас мэдээллийг  гарган авахдаа илүү сайн байжээ.
Эрэгтэйчүүд ажлын ой санамжийг шилдгээр ашигладаг. Тэд орон зайн дадлаар илүү бөгөөд ээдрээтэй хоёр буюу гурван хэмжилтийн хэлбэр эргэлдэж байхад сайн хардаг, хөдөлгөөнт биетийг илүү сайнаар ажиглаж мөрддөг байна.
Харин эмэгтэйчүүд орон зайн мэдрэмжийн хувьд баримжаанд тулгуурлах талдаа байдаг ба байрлалаа чиглэл, туулсан замаар тооцох нь илүүтэй байдаг ажээ.
"Сэтгэлийн хөөрөл"
Хүйсийн тархины ялгааны тухай бодол санаа нь эмэгтэйчүүд бусдын сэтгэлийн хөөрлийг сайн ойлгодог, өөрсдөө сэтгэлийн хөөрөл ихтэй түүнийгээ хянаж чадахгүй гэх мэтийн ойлголтыг судлаачид гаргаж иржээ.
Розалинда Франклины Их сургуулийн эрдэмтдийн баг сүүлийн гучин жилийн турш хүний бамбайн бүх МРТ-судалгааг авч судлан дүгнэлт гаргасан байна. Тэд мандалины хэмжээг харьцуулсан 58 нийтлэгдсэн судалгааг олсон байв.
Эмэгтэйчүүдэд  бамбайн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 10 хувиар их байдаг ба тэр нь эрэгтэйчүүдийн биеийн болон тархины хэмжээнээс хамааралтайгаар тайлбарлагдах аж. Миндалины биет нь сэтгэлийн хөдөлгөөн ба нийгмийн бие авч явах байдал, түрэмгийлэл ба дур хүслийг гаргахад оролцдог байна. Миндалины хэмжээ том гэдэг нь эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөөр эрчүүдээс илүү гэх судалгаатай таарахгүй байгаа юм.
Лиза Элиотын 2015 онд нийтлүүлсэн мета анализид дурсамжийг хариуцсан тархины гадаргын гиппокамп нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийнхээс илүү гэснийг үгүйсгэсэн байна. 

М.Цогт
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу