Улстөрийн намууд нэр дэвшигчдээ энэ сарын 16-ны дотор тодруулах ёстой. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр цэвэр, гар цэвэр лидерүүдээ нэр дэвшүүлнэ хэмээн ил тод зарлаад байгаа бол Ардчилсан намаас мөн адил нэр цэвэр, ядаж л ард түмний хамгийн их үзэн яддаг "ломбард"-ны эздийг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон байна.
Хэрэв энэ бодлогоо мөрдөж чадвал сонгуульд өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн Банк бус санхүүгийн байгууллагын эзэд АН-аас нэр дэвшиж чадахгүй үлдэнэ.
Тухайлбал, тун саяхны өдөр "Хүүхэд шиг ах нараас хэн айх юм бэ?" гарчигтай ярилцлага өгч байсан "Нэткапитал" ББСБ-ийн эзэн Д.Сүндий тэргүүтэй Банк Бус Санхүүгийн Байгууллагын эзэд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадахгүй үлдэх бололтой. Түүний тухай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: "Гуравхан жилийн өмнө надаас "мөнгө зээлье" гэж явсан залуу одоо 61 тэрбум төгрөгтэй болчихсон байна" хэмээн өгүүлж байсан юм.
Э.Сүрэн
Эх сурвалж: sonin.mn