Caakmedee

АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2020/05/28


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
Тэгвэл хэрэг гарснаас хойш АН-ынхан хүүхдүүдийн үхлээр улс төр хийж, бүх бурууг нийслэлийн  одоогийн Засаг дарга С.Амарсайханд тохож эхэлжээ.
Гэтэл үнэндээ уг хэргийн буруутан нь АН-ынхан өөрсдөө юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл   ажиллаж байхдаа өөрийн намын гишүүн И.Нарантуяагийн эзэмшлийн “Хан талст” компанид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын талбайг хийх ажлыг өгчээ.
Гэвч тус компани нийслэлийн өмчийн газар дээр өөрийн хувийн өмч мэт дур зоргоороо аашлан,  зөвшөөрөлгүй барилга барьсан байдаг. Тиймээс нийслэлийн холбогдох газруудаас удаа дараа албан бичгийг “Хан талст” компанид хүргүүлж байсан.
Харин энэ сарын 10-нд нийслэлийн  одоогийн Засаг дарга С.Амарсайхан биечлэн Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших барилгуудтай танилцаж явах үедээ, “Хан Талст” ХХК наран шарлагын газрын талбайд зөвшөөрөлгүй барилга барьсныг мэдсэн.
Тэр даруйд арга хэмжээ авч, тус компанийн барилга барих үйл ажиллагааг зогсоосон.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын газар нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.
Намын нөхөртөө найр тавьж, захирамж гаргасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур хотын дарга асан Э.Бат-Үүл, наран шарлагын талбай барих газар зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” компани ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
“Хан талст” ХХК нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан, Хүүхдийн төлөө газрыг удирдаж байсан И.Нарантуяагийн гэр бүлийн өмч юм.
Хүүхдийн байгууллага төлөөлж байсан хүний гэр бүлийн компанийн улмаас  хүүхдүүд амь эрсэдлээ. ДААНЧ ХАРАМСАЛТАЙ.
Хэргийн мэдээллийг харахад, амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь  нэг айлынх байжээ. Инээж хөөрч, дэгэж дэрвэн аав ээж, өвөө эмээдээ нар нь болж явсан бяцхан үрс  хэнэггүй, хариуцлагагүй компанийн улмаас энэ хорвоог үүрд орхилоо.
Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд цаг бусаар амиа алдсан тэдгээр хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх сэтгэл, хүний мөс, улс төрийн ёс зүй, монгол хүний жудаг  АН-ынханд байна уу.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу