Caakmedee

МАН, АН-ын дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг

  • Улс төр
  • 2020/06/04
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн сонгуулиар 29 тойрогт 76 мандатын төлөө улс төрийн 13 нам, 4 эвслээс 485, бие дааж 121 буюу нийт 606 хүн нэр дэвшиж байна. 
АТГ-аас бүх нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг http://www.xacxom.iaac.mn/ цахим хуудаст өнөөдрөөс байршуулжээ. Та ЭНД дарж, нэр дэвшигч тус бүрийн ХОМ-тэй танилцах боломжтой.
Бид энэ удаа Монгол улсын улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын дарга нарын ХОМ-ийг хүргэж байна.
1.МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшиж буй
Орлого: Өөрийн орлого 165 сая 927 мянган төгрөг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 0, 
Орон сууц, барилга байгууламж: Нийт 162 сая 448 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1
Тээврийн хэрэгсэл: 284 сая 58 мянган төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин, Mercedes Benz, ML320- 1, Мотоцикл, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1
Газар: 100 сая төгрөгийн үнэ бүхий Ашиглах-1,5 га-1
Үнэт эдлэл: 100000.00 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
Хадгаламж, дансны үлдэгдэл: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжиндаа нэг тэрбум 694 сая 829 мянган төгрөгтэй
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай, Аялал жуулчлалын "Илт Хан "ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг.
2.АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй
Орлого: Өөрийн орлого 22 сая 913 мянган төгрөг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 296 сая 372 мянган төгрөг, 
Орон сууц, барилга байгууламж: Нийт 687 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1, хашаа байшин 1, үйлчилгээний зориулалттай 1,
Тээврийн хэрэгсэл: 72 сая 280 мянган төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1,Суудлын жижиг машин, BMW, 528- 1,Суудлын жижиг машин- 1
Газар: Нийт 36 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-10га-1, Эзэмших-1797м2-1, Эзэмших-700м2-1, Эзэмших-1325 м2-1, Эзэмших-474 м2-1
Үнэт эдлэл: 0
Хадгаламж, дансны үлдэгдэл: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжиндаа 1694829.36 төгрөгтэй
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай 

Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу