
Үүнээс гадна 890 сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл бүртгүүлсэн нь одоогийн байдлаар ХОМ мэдүүлсэн нэр дэвшигчдээ манлайлж байна.
Тэрээр мөн хадгаламжиндаа 1248378.43 төгрөгтэй гэжээ. 10-20 жилийн өмнө л гаалийн даргаар ажиллаж байхдаа гаалиас төрсөн тэрбумтан хэмээн нэрлэгддэг байсан тэрээр “Ховд бирж ХААБ” , “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй” зэрэг 9 компанийн хувьцааг эзэмшдэг юм байна.
2020 оны сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн босго тогтоож, намаа мөнгөний нам болгосон. Үүний нь үр дүнд Ш.Адьшаа нарын олон тэрбумтнууд энэ удаа АН-аас нэр дэвшиж буй нь ХОМ-ээс нь ил болж эхэллээ.
Эх сурвалж: tvmongolia.mn