Caakmedee

МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 15 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2020/06/06


2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд гурав хоногийг ардаа үдлээ. Энэ хугацаанд Монгол Ардын Намаас Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар иргэд, сонгогчидтойгоо цар тахлын үеийн зааврын дагуу уулзалт хийж байгаа билээ. Баянгол дүүргийнхээ нийт 25 хорооны иргэд, сонгогчдынхоо үгийг сонсож, итгэлийг биелүүлэх нь нэр дэвшигч нарын үүрэг байдаг. Өнөөдөр /2020.06.05/ 18:00-19:00 цагийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэд, сонгогчидтой нэр дэвшигчид уулзлаа. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид утааг үе шаттай бууруулах, улсынхаа эдийн засгийг өсгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг эрчимтэй шийдвэрлэх, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэхээр бусад нэр дэвшигчтэй өрсөлдөж байна. Ийнхүү нийт таван бүлэг, 34 дэд бүлэг, 742 заалттай МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол үзэл баримтлалуудыг нэр дэвшигч нар тайлбарлаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ иргэд, сонгогчдод хэллээ.
Түүнчлэн ажлын байрыг бүтээлчээр бий болгох нь туршлагатай улс төрчид болон туршлагатай бизнес эрхлэгч нараас бүрдсэн “Шударга, бүтээлч баг”-ийн гол зорилтын нэг гэнэ. Бизнес эрхлэгч нарыг ялангуяа өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, уян хатан болгох нь “Шударга, бүтээлч баг”-ийн чухал зорилтын нэг учраас иргэд ихээр дэмжиж байлаа. Нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр гарах нэг үр дагавар нь иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол нэмэгдэх, ажлын байр олноор бий болох чухал ач холбогдолтой аж. Харин иргэдийн зүгээс төрийн албаны хүнд суртал, оффшор дансны асуудал, 15 дугаар хороон дахь хороолол доторх автозамын зогсоолын хүрэлцээ зэргийг шийдвэрлэж өгөхийг уулзалтын үеэр нэр дэвшигч нараас хүслээ.
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Орломжав: УИХ-ын гишүүн байх үүргээ сайн биелүүлж байгаа багийг дэмжье
- Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Өмнөх УИХ-ын сонгуульд манай дүүрэгт Ж.Ганбаатар гишүүн, Д.Лүндээжанцан гишүүн нар ялалт байгуулсан. Энэ жил шинээр Хассуурийн Ганхуяг гэж залуу нэр дэвшиж байна. Энэ гурван нэр дэвшигчийг иргэд бид аль болох багаар нь дэмжиж гаргах хүсэл саналтай байгаа. Одоогийн Засгийн газрыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх үүргээ сайн биелүүлж байна гэж үзэж байгаа учраас тэдний ажлуудыг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байна.
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Батзориг: Хамтдаа баг болж, дүүргээ дүүргийн дайтай хөгжүүлээсэй
- Д.Лүндээжанцан гишүүн манай 15 дугаар хорооны уугуул оршин суугч. Тиймээс дэмжиж байна. Төрийн албыг олон жил хашсан туршлагатай боловсон хүчин гэж хардаг. Дахин дөрвөн жил төрд явахад алзахгүй, хууль эрхзүйн шинэчлэлд хэрэгтэй хүн. Ж.Ганбаатар гишүүний хувьд төрийн бодлогыг зөв тийш нь залах хүн гэж боддог. Х.Ганхуяг бодлого зангидахад оролцох ёстой залуу үеийн төлөөлөл. Бидний дуу хоолойг төрд хүргэнэ гэж итгэж байна. Өмнө нь Баянгол дүүрэгтээ УИХ-ын сонгуульд бие даан хүчээ сорьж байсан хүн. МАН-аас нэр дэвшигч нараа багаар нь дэмжих нь зөв. Хамтдаа баг болж, дүүргээ дүүргийн дайтай хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Баянгол дүүргийн 15-р хорооны иргэн Ц.Магад-Үнэн: Энэ гурван нэр дэвшигч алдах сонголт биш
- Сүүлийн үед улс төрийн байдал, нийгэм, эдийн засаг ард түмний сэтгэлд хүрэхээргүй байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг өөрчилж чадаж байгаа. Баянгол дүүргийн 26-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг гурван үеийг төлөөлж чадаж байгаа. Ж.Ганбаатарын хувьд Эдийн засгийн байнгын хороог ахалж ажиллаж, эдийн засгийн хямралаас яаж гаргах вэ гэдэг дээр хувь нэмэр оруулсан. Залуучуудыг багаас нь хөдөлмөрт шамдаж чадвал амжилтад хүрч чаддаг гэдгийг үлгэрлэж яваа хүн. 2016 онд сонгогдоод төрийг түшилцэхдээ дөрвөн жилийн хугацаанд ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэсэн. Үзэл бодол нь зөв ийм төрийн түшээ олон байгаасай гэж би хүсдэг. Д.Лүндээжанцан гишүүн бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад түүхэн хувь нэмэр оруулсан. Энэ хүн заавал УИХ-д байх ёстой. Ахмад хүн хэрэггүй гэж байгаа ч хуулийн маш сайн мэдлэгтэй, түвшин нуруутай хүнээ дэмжих ёстой. Х.Ганхуяг нэр дэвшигчийн хувьд залуу хүн орж ирж байна. Залуучуудын дуу хоолой төрд хэрэгтэй, элдэв хэл аманд өртөөгүй хүн гэж харж байна. Ингээд гурван нэр дэвшигчийг дэмжээрэй. Алдах сонголт биш шүү гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу