Caakmedee

Сонгууль ба баривчилгаа

  • Улс төр / Нийгэм
  • 2020/06/18
Сэлэнгийнхнийг онилсон нь
Сонгуулийн өдрүүдэд хачин юм их үзэж байна шүү. Урьд өмнө сонгуулиар огт тохиолдож байгаагүй үйл явдал энэ сонгуулиар өрнөж байна. Бөөн бөөнөөр нь нэр дэвшигчдээ шүүгээд л.Барьж хориод л. Шоронгоос сонгуульд өрсөлдөөд л. Нэг тойрогт нэр дэвшигчдийг ээлж дараалан шүүгээд л. Захирамжаар баривчлаад л.Бүгдээснь адил тооны барьцаа мөнгө байршуулахыг шаардаад л. Гэнэт нэг нам нь гарч ирж барьсан хүнээ өмгөөлж хамгаалсан мэдэгдэл гаргаж мартын нулимс унагаад л.Өрнөж буй үйл явдалд хөл, толгой алга. Сэлэнгэд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат гишүүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчиллаа. Шоронгоос сонгуульд өрсөлдөөд л. Шүүх түүнээс арван тэрбумын барьцаа байршуулахыг шаардав. Угтаа Ж.ЭрдэнэбатынУИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр байгаа. Нэр дэвших үнэмлэхээ авснаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорихыг хуулиар хориглосон. Нэр дэвшигчийн эрхийг хязгаарлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл ч авсангүй. Монгол Улс хуулиар нэр дэвшигчийн баталгааг хангаж өгсөн байдаг. Харамсалтай нь энэ үйлчилсэнгүй. Тэр шоронгоос сонгуульд өрсөлдөх нь. Өнөөдөр түүнтэй нэг тойрогт өрсөлдөж байгаа, нэр нэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг шүүх хурал болно. Юу болох, ямар шийдвэр шүүхээс гаргахыг таашгүй. Хоёр хоногийн дараа С.Баярцогтыг шүүх хурал болно. Түүнээс бас арван тэрбумын барьцаа нэхсэн.Нэг тойрогт өрсөлдөж байгаа, хамгийн өндөр рейтингтэй яваа нэр дэвшигчдийг заавал нэг дор, бүр тэгээд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед шүүж, заримыг нь хорих болов. 
Тэр барьцаанд нэхэд байгаа арван тэрбум гэдэг тоо яаж бодож олсон болж таарав. Түүний өмнө Н.Номтойбаярыг хорьсон. Одоо тэр шоронгоос сонгуульд өрсөлдөж байгаа. Мөн л уугуул нутаг нь Сэлэнгийнх. Тохиолдол гэхэд дэндүү сонин шүү. Тэдэнд холбогдуулаад байгаа хэргээ сонгуулиас өмнө хэлэлцэж болоогүйн учир юу вэ. Тэртэй тэргүй УИХ-ын гишүүний бүхэн эрхтэй хүнийг барьж хорьж болоод байгаа юм бол асуудлыг нэг тийш болгох хугацаа байсан биз. Яллагдагчаар татаж, шалгаж байгаа хэрэг нь ч өөр өөр шүү дээ. Энд ижил юм нь бүгд Сэлэнгийнх байна, зарим хүний нэр адилхан байна, бүгд өндөр албан тушаал хашиж байсан болон байгаа хүмүүс. Хачирхалтай нь өөр, өөр хэрэгт яллагдагчаар татагдан хууль шүүхийн хаалга татаж байгаа энэ хүмүүсийн хэрэг яг нэг цаг үед, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно болж байгаа нь л анхаарал татаж байна. Сэлэнгэ аймагт МАН-ын дарга У.Хүрэлсүх очсоны маргааш л энэ баривчилгаа болсон нь хоорондоо холбоотой юу. 
Арван тэрбумын барьцаа буюу Ерөнхий сайдууд, ардчиллын лидерүүд
Сонгуулийн үеийн дуулианы нэг нь сурталчилгаа эхлэхээс өмнө Э.Бат-Үүлийн шүүх хурал болсон. Гэхдээ дараагийн шатных нь шүүх хурал сонгуулийн дараа товлогдсон. Манай нэрт эдийн засагч Да.Ганболд, Б.Бямбасайхан, дээр нь экс Ерөнхий сайд С.Баяр нар мөн л Оюу толгойн гэрээтэй холбоотой дуудагдаж байна. Б.Бямбасайхан, Да.Ганболд нараас барьцааны арвантэрбум, С.Баяраас таван тэрбумыг байршуулахыг шаардаж.Эд нарөнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байгаа Оюу толгойн гэрээтэй холбогдсон хүмүүс. Яг энэ асуудлаар эднийг шүүж байгаа. Угтаа Оюу толгойн олдог хоёр төгрөг тутмын нэг нь Монголдүлддэг. Үнэхээр энэ гэрээ буруу байсан бол Оюу толгойг зогсоохгүй яасан юм бол.Гадаадын хөрөнгө оруулагчдаас Оюу толгой л өнөөдөр Монголд үлдээд байна.Хөрөнгө оруулагчид бүгд Монголыг орхиод сүүлээ хавчаад зугтсан. Дэлхийн том том компани хөрөнгө оруулах гээд Монголд офисслоод сууж байсан цаг саяхан. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх хийж, албан ёсоор энэ төслийг эхлүүлсэн С.Баяр, Баярцогт.
Нэгэн үе Оюу толгой хоёр жил тагзогссон үед манайх эдийн засгийн хувьд ямар байдалд орлоо доо. УИХ, Засгийн газар нь тэвдэн хоёр удаа тогтоол гаргаад Оюу толгойг яаралтай хөдөлгөж байлаа. Нэг ёсондоо тогтоолын дагуу гүйцэтгэл хийсэн хүмүүс өнөөдөр бас л буруутан болоод шүүгдэж байна. Дэлхийн хөрөнгө оруулагчид Оюу толгойгоос болж Монголыг мэддэг болсон. МАН-ынхан Занданшатараас эхлээд гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан. 
Дээр нь энэ нэр дэшигчид сонгуулиар гарч ирэх магадлалтай хүмүүс. Арван тэрбум гэх тоо ямар учиртай юм бол. Бүгд ийм хэмжээний мөнгө гаргаад өгчих боломжгүй учраас барьцаа болгож байршуулахаар зориуд арван тэрбум гэсэн тоо хэлсэн юм болов уу.Ардчиллын анхдагч нар, лидерүүд нь ар араасаа баригдаж, шүүхийн хаалга татаж эхэллээ. М.Энхсайханыг оруулаад Ч.Сайханбилэг, С.Баяр, Ж.Эрдэнэбат гээд Ерөнхий сайдуудаа барихыг барьж, шүүхэд дуудахыг нь дуудлаа. Энэ бүхэн санамсаргүй тохиолдол гэхэд хэтэрхий олон давхцалтай. Эсвэл нөгөө шинэ хонгилын толгойлогч, энэ хүмүүсийг толгой дараалан барьж хорихыг тушаагаад өшөө аваад байна уу. Ямартай ч Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг нь энэ юм болов уу. Энэ өшөө авалт хэзээ дуусах юм бол. Монголын их улстөржилт хэзээ нэг улс орныхоо төлөөх уралдаан болох юм бол.   

Д.Мөнгөндалай
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу