Caakmedee

Хүлээстэй СЕХ

  • Улс төр
  • 2020/06/20
Хөөрхий, Сонгуулийн ерөнхий хороог хуульд Сонгуулийн төв байгууллага мөн гэж заасан бөгөөд үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулна, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтална гэсэн байдаг. Гэсэн ч энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооны хувьд дээр заасан хуулийн заалтуудыг биелүүлэн ажиллах чадваргүй, чадамжгүй гэдгээ харуулж байна.
Тэдэнд нөлөөлж байна. Тэд бусдын буюу улстөрийн нам, бүлэглэлийн гар, хөл болж, захиалгат шийдвэрүүдийг гаргаж, өөрсдийнх нь эрхийг зөрчиж байхад чимээгүй л сууна.
Нэр дэвшигчдийг олноор хорьж, саатуулж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа хуульч, өмгөөлөгч нар хэлсээр өдгөө олон нийт
Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа
35.1. Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.
35.2. Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
35.2.1. эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
35.2.2. орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.
35.3. Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно
гэсэн заалтыг бүгд мэддэг боллоо. Бас хэрэгжүүлдэггүй юм байна гэдгийг ч харлаа. Дээр нь нэмээд СЕХ нь шүүхийн шийдвэр эсрэг ганц удаа ч болов нэр дэвшигчээ байг гэхэд Сонгуулийн тухай хуулиа хэрэгжүүлэхийг шаарддаггүй юм байна гэдэг нь тодорхой боллоо.
Анх 606 нэр дэвшигч бүртгэж байсан Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр 6 нэр дэвшигчээ хориулчихлаа. Гэхдээ өөрсдөө биш ч хуулийг нь зөрчөөд хорьчихсон байгааг сайн мэдэж буй. Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нарыг ийн хорьсон цаанаа улстөрийн зорилготой гэдгийг хуульчдаас гадна улстөрийн намууд ч хэлж, тайлбарлаад тусыг эс оллоо. 
Мөн нөгөө талдаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, эдийн засагч Л.Наранбаатар, Д.Алтанхуяг, Н.Баярмаа зэрэг хүмүүсийн нэр дэвших эрхийг хязгаарласан гэх асуудал үүссэн. Өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаяр, эдийн засагч Л.Наранбаатар нарын асуудал шүүхийн шатанд байгаа бол, нөгөө хоёрынх нь эрхийг зөрчсөн гэдгийг шүүх тогтоочихсон. Үндсэндээ Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд бус хүлсэн эзнийхээ захиалгаар үйл ажиллагаа явуулаад байна нь илэрхий болж буй нь энэ юм.  

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу