УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд Монголын сонгогч олон түмэн улстөрийн нам, эвсэл, бие даагчдыг хуулийн хүрээнд шудрага,улстөрийн соёлтой өрсөлдөнө гэсэн хүлээлттэй байна. Гэвч олон нийтийн хүлээлтийг АН даасангүй. УИХ-ын сонгуулийн 3-р дугаар тойрог буюу Баянхонгор аймгийн Галуут зэрэгт сумдад МАН-аас нэр дэвшигчдийг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан материал, “Мансуурсан 1080 хоног/төр түмнийг зовоосон/” гэх гарчиг бүхий хэвлэмэл материал тараагдсан. Уг үйлдлийг Баянхонгор аймгийн МАН-ын хороо болон аймгийн цагдаагийн газар үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоон баримтжуулж авчээ. АН-ын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14,8 дахь хэсэгт “Сонгуульд оролцогч улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан...” гэснийг зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг юм. Үүний дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Баянхонгор аймгийн Тагнуулын хэлтэс нь тус тус харьяалалын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн явуулж байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн зүгээс нэгэнт зөрчил гаргасныг хуулийн байгууллага тогтоовол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бүртгэлийг хүчингүй болгож нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж нийтэд мэдээлэх ёстой гэж заасан. Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигчид нь сонгууль эхэлсэн цагаас эхлэн шударга өрсөлдөхийг улстөрийн бусад хүчинд уриалсаар ирсэн. Гэтэл АН-аас ийм үйлдэл гаргасаар байгаа нь туйлын харамсалтай бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжуудыг бүдүүлгээр зарчсөнөөс гадна улстөрийн соёлгүй, сонгогчдын сонголтоо ийх эрхэнд халдсан явуургүй ажиллагаа болжээ. Цаашид ч энэ мэт ажиллагаа үргэлжилэн гарч магадгүй тул иргэд, сонгогчидийг олон нийтийг төөрөгдүүлсэн, гүтгэлгийн шинжтэй сөрөг мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21