Caakmedee

Яг одоо: Дарь-Эхийн зам хаалттай, хойд чиглэлийн замууд ачаалалтай байна

  • Онцлох мэдээ / Фото
  • 2020/07/28

Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 дүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг өчигдөр /2020.07.27/ 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж ус зайлуулах шугам, хоолойн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Уг замыг хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор
  • ?Зуслангийн зам,
  • 7 буудлаас 32-ын тойрог,
  • Хайлаастын зам,
  • Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд соёлтой, дураараа биш дүрмээрээ оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.





скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу