Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө.
Тэрээр энэ талаар цахим хуудаснаа мэдэгдэж, сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Өнгөрсөн 1 жил 5 сарын хугацаанд ХОТ-ын бодлого шийдвэрийг нийтэд таниулах, Засаг даргын ажлыг сурталчлах, хотын утааг бууруулах чиглэлээр өдөр шөнө, амралтын өдөр гэлтгүй ажиллаж байсан олон арван төрийн албан хаагчдын ажлыг иргэдэд хүргэх, учирч болох эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажлыг Нийслэлийн ЗД асан С.Амарсайхан, НЗДТГ- ын удирдлага дор хэлтсийн залуусынхаа хамтаар хэрэгжүүлж, нийслэлийн мэдээний лайвыг хөтөлж ажиллалаа.
Дэмжиж туслаж байсан мэргэжил нэгт сэтгүүлчиддээ, багийн залуустаа, ЗАА, Нийслэлийн харьяа агентлагийн удирдлагуудад, найз нөхөддөө талархлаа. Үүрэг хариуцлагыг эрхэмлэж, хотын бодлогыг олон нийтэд хүргэхийг эрхэм зорилгоо болгож ажиллалаа.
Хэрхэн ажилласныг эрхэм нөхөд шүүн хэлнэ бизээ.
Та бүхэндээ сайн сайханыг хүсье.
Тархи, үзэг хоёроор түүчээлсэн ажил амьдралын аялал маань цааш үргэлжилнэ..." гэжээ.
Түүний ажлаа хүлээлгэн өгч буй нь ирэх орон нутгийн сонгуультай