Caakmedee

Нефть боловсруулах үйлдвэрээс гарах нэг литр түлшний дундаж өртөг 850 төгрөг гэж тооцоолжээ

  • Эдийн засаг
  • 2018/12/20
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, яамны газар, хэлтсийн дарга нар оролцов.
Уул уурхайн  салбар 2018 оны 11 сарын байдлаар 1 их наяд 940 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт  төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныы мөн үетэй харьцуулахад 37 хувиар өссөн үзүүлэлт аж. Нүүрсний салбарын олборлолт 57.9 хувь буюу 1.3 их наяд төгрөг, металын хүдэр олборлолт 3.2 хувь буюу 175.7 тэрбум төгрөгөөр өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.
Тавантолгойн бүлэг ордыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд гаргах ажил ахицтай урагшилж байгаа гэдгийн мөн онцоллоо.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нефть боловсруулах үйлдвэрийн талаар нэгэн чухал мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр баригдана. Манай улс дотооддоо үйлдвэртэй болсноор нэг литр боловсруулсан нефтийн өртөг 850 төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Тухайн үед Засгийн газраас гар дээр очих бүтээгдэхүүний үнийг тогтоох болно” гэж онцоллоо.

ORD.MN
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу