Caakmedee

Боловсролын байгууллагуудад зориулсан коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2020/08/18
Боловсролын сургалтын  байгууллагуудад зориулсан коронавируст халдвар (ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн жилийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхтэй холбогдуулан Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах,  хичээл сургалтын үйл ажиллагааны явцад халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулахад дараах зөвлөмжийг баримталж ажиллах шаардлагатай. Үүнд:
1. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө дараах бэлтгэлийг хангасан байна.
  1.1. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, хичээл сургалтын үйл ажиллагааны явцад халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулахтай холбогдолтой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гаргаж ажиллана. Төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж бэлэн байдлыг хангана.
  1.2. Сургууль орчмын бүс, сургалтын байр, анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгэнэ.
  1.3. Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд түр тусгаарлах өрөөг бэлтгэж бэлэн байдлыг хангах ба сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, аймаг, сумын эмнэлгийн холбоо барих утасны дугаарыг урьдчилан авч бэлтгэсэн байна.
  1.4. Сургалтын үйл ажиллагааны явцад байнгын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай Байгаль орчин аялал, жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2020 оны А/125, А-69, А/143 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад ашиглаж болох ариутгах, халдваргүйжүүлэх бодисын жагсаалтад бүртгэгдсэн гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг), анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байна.
    1.5. Анги танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байхаар, дотуур байранд сурагчдын нэг оронд ноогдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 м байхаар зохион байгуулна.
    1.6. Багш, ажилтан, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг цэцэрлэг, сургуулийн байр, анги танхимд орох, гарахдаа нэг дор олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байхаар боломжит бүх хаалгыг ашиглах зохицуулалт хийж, чиглэл, дараалал заасан зураглал гаргаж,байршуулна.
    1.7. Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг анги, танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар, хоолны газар, дотуур байр, ариун цэврийн өрөө зэрэг шаардлагатай газар, өрөөнүүдэд байрлуулсан байна.
  1.8. Анги, танхимд 2 цаг тутамд байгалийн болон механик агааржуулалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
  1.9. Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж бэлтгэсэн байна. (овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох хүний утасны дугаар г.м)
  1.10. Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулна. Мөн хичээлийн болон дотуур байрны орох, гарах хаалганы хэсэг, хувцас өлгөх хэсэг, анги танхим, хоолны газар, ариун цэврийн өрөөнд гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмалыг тогтмол байршуулна.
  1.11. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ундны усны дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулан, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна.
  1.12. Төвлөрсөн бус ус хангамжтай /өөрийн эх үүсвэр/ нөхцөлд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хашаажуулсан байна. Эрүүл ахуйн бүсийн дотор бохирдуулагч эх үүсвэргүй байна. Төвлөрсөн бус ус хангамжийн ус нөөцлөх саванд 3 сар тутам угаалга, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, усны дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулна.
  1.13. Боловсролын сургалтын байгууллагын энгийн бие засах газар, бохир усны цооногийг эрүүл ахуй, стандартын шаардлага хангуулсан байх ба долоо хоногт 2-3 удаа халдваргүйжүүлэлт хийнэ.
  1.14. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэсний дараа ажиллуулна.
  1.15. Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна. 
  1.16. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилтад хамрагдсан, хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, бүтээгдэхүүн нийлүүлэх газартай урьдчилан гэрээ хийх, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, стандартын шаардлага хангасан агуулахад хадгалан, батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах бэлтгэлийг хангасан байна.
  1.17. Сургууль нь хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамруулж, мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх ба халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг тээврийн хэрэгсэлд байршуулан, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх бэлтгэлийг хангасан байна.
  1.18.Хичээлийн хэрэглэгдэхүүн, үйлдвэрлэлийн сургалтын багаж, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, ном, сурах бичиг суралцагч бүрд хүрэлцээтэй,  тэдгээрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна.
  1.19.Багш, ажилчид, хүүхдэд халуун бүлээн ус уух боломжийг бүрдүүлнэ.
  1.20. Коронавируст халдвар (КОВИД 19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах чиглэлээр багш, ажилтныг сургалтад бүрэн хамруулсан байна.  
2. Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 
  2.1. Боловсролын сургалтын байгууллага нькоронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан журам, заавар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, ажиллана.
  2.2. Сургууль, цэцэрлэгийн эмч нь хичээл, сургалтын явцад багш, ажилтан, оюутан, суралцагч, хүүхдийн эрүүл мэнд, багш, ажилтан, оюутан, суралцагч, хүүхдийн ирц, анги танхимын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавина.
  2.3. Эмч нь коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх талаар арга зүйч, нийгмийн ажилтан, анги удирдсан багш зэрэг холбогдох ажилтнуудтай хамтран сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж, эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.
  2.4. Багш, ажилтан, хүүхэд, суралцагч, оюутныг сургууль, цэцэрлэгийн байранд нэвтрэхэд нь биеийн халууныг хэмжин, амьсгалын замын халдварын ямар нэгэн шинж тэмдэг (толгой өвдөх, халуурах, ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх, гүйлгэх, хамар битүүрэх, ядрах, булчин өвдөх гэх мэт) илэрч буй эсэхийг асууж бүртгэл хөтлөн тандалт хийж, гарыг халдваргүйжүүлж, амны хаалттай оруулна.
  2.5. Биеийн халуун 370С хэм буюу түүнээс дээш, энэхүү зөвлөмжийн 2.4-д заасан шинж тэмдэг илэрсэн багш, ажилтан, хүүхэд, суралцагч, оюутны дэлгэрэнгүй мэдээллийг /овог нэр, анги, бүлэг, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар/ бүртгэн, харьяа өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэн, гэрт нь буцаана.
  2.6. Энэхүү зөвлөмжийн 2.5-д заасны дагуу гэрт нь буцаасан болон цэцэрлэг, сургуульдаа ирээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай холбоо тогтоож, шалтгааныг тодруулж, тандалт хийнэ.
   2.7. Багш, ажилтныг тогтмол амны хаалт зүүлгэн, биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа үзэж, тандалт хийн, тэмдэглэн хөтөлнө.
  2.8. Багш, ажилтан нь сургууль, цэцэрлэгийн орчинд тогтоосон дэгийг хүүхэд, суралцагчид баримталж буй байдал, тэдний эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эмчид мэдээлэл өгч ажиллана.
  2.9. Хичээл сургалтын явцад багш, ажилтан, шалгуулагчдад толгой өвдөх, халуурах, ханиалгах, хоолой өвдөх, гүйлгэх, хамар битүүрэх, ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр тусгаарлаж, харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, тэдний зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  2.10. Цэцэрлэг, сургуулийн бага анги болон дотуур байрны хүүхдэд үдийн цай, хоол хүнсээр үйлчлэх ажилтан нь нэг удаагийн бээлий, амны болон нүүрний хаалт хэрэглэнэ.
  2.11. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн ам, хоолойг өглөө, оройд сод, давсны уусмалаар тогтмол зайлуулна.
  2.12. Анги танхимд гадуур хувцсыг өлгөхгүй байх зохицуулалт хийнэ.
 2.13. Цэцэрлэгт хүүхэд гэрээсээ идэж, уух зүйл, тоглоом авч ирэхгүй байх талаар эцэг, эх, асран хамгаалагчтд зөвлөгөө өгч, авч ирсэн тохиолдолд оруулахгүй байх, цэцэрлэгийн байр, анги танхим, дотуур байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллана.
 2.14. Цэцэрлэгт хүүхдийг унтуулахдаа толгойгоор нь нийлүүлэхгүй байх, орыг зайтай байрлуулна.
2.15. Суралцагч хуваарилсан суудалд сууж, суудал солихгүйгээр хичээллэх ба бал, үзэг, цаас, ном, дэвтэр, гар утас гэх мэт аливаа хэрэглэгдэхүүнийг дамжуулж хэрэглэхийг хориглоно.
2.16. Олон хүнийг нэг дор удаан хугацаагаар цуглуулах олон нийтийн арга хэмжээ аялал, зугаалга, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтныг хамруулсан тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглоно.
  2.17. Анги танхимд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх хуваарь гарган, ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, самбар зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэн, халдваргүйжүүлж, цаг тутамд 10-15 минут агаар сэлгэлт хийж, хяналт тавьж ажиллана.
2.18. Хүүхдийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг өдөр бүр цэвэрлэж, халдваргүйжүүлэх ба угааж цэвэрлэх боломжгүй тоглоомыг хэрэглэхгүй.
2.19. Ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуурыг 2 цаг тутамд, бохирлогдсон тохиолдолд тухай бүрт цэвэрлэж, халдваргүйжүүлэн, агааржуулалт хийнэ.
  2.20. Хог хаягдлыг төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, өдөр бүр зайлуулна.
 2.21. Өөрийн эзэмшсэн болон орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг тогтмол цэвэрлэнэ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу