

Мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Өлзийт сумын нутагт олборлолт, нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан байна. Өлзийт сумын 4-р багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020942, MV-020943 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Хэрлэн-Энерго” ХХК-ийн жонш олборлолт, 4-р багийн нутаг Цагаан дэрс гэх газарт “Гранд стоун солюшн” ХХК-ийн хийж буй техникийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын MV-019018 дугаарт тусгай зөвшөөрөлтэй “Межик бридж” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгаж нөхөн сэргээлтийг хийж дуусгах хугацаатай үүрэг чиглэл өгчээ.
Цаашид “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг эрчимжүүлэх, тус сумын Цагаан чулуут, Дэл, Хөнжлийн ууланд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай сумын удирдлагуудад чиглэл өгсөн байна.