Caakmedee

Үүл баатраас ам асуух цаг иржээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/09/07

Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан автортой Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шалтаг шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байлаа. Санаж байгаа бол 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд юм.
Тухайн үеийн сөрөг хүчин МАНаас санаачилж, АН-ынхан өөрсдөө дэглэсэн уг сценарийн гол хохирогч нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний танхим болсон нь бодит үнэн. “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 66 гишүүнээс 36 нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд олонхи болоход Ардчилсан намын найман гишүүн туг өргөж, кноп дарсан нь протоколд тэмдэглэгдэн үлдсэн нь энэ. Ялгаатай нь, Н.Энхбаярын “дэмжлэг”-тэйгээр.
Тэгэхэд одоогийн Ерөнхийлөгч Х.БаттулгаЗасгийн газраа огцруулахыг дэмжиж, заналтайгаар гарын үсэг зурснаа Төрийн ордонд ил тод зарлаж байв. Харин ордны гаднаас хамгийн идэвхтэй дэмжиж, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар зарлан тунхаглаж явсан нэг хүн бий нь Улсын баатар Э.Бат-Үүл. Нийслэлийн Засаг дарга, намын хорооны даргын албыг давхар хавсарч асан түүний хувьд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хооронд байгуулсан урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд зурсан гарын үсгийн бэх нь хатаагүй байхад хамгийн түрүүнд эсэргүүцлээ илэрхийлсэн намынхаа анхны өндөр албан тушаалтан болж байлаа.
“2024 оныг хүртэл хүчин төгөлдөр гэж байгуулсан энэ гэрээг хийх эрх Н.Алтанхуягт байхгүй. Н.Алтанхуяг хүний санаанд багтамгүй увайгүй үйлдэл хийлээ. Тэр Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд танхимынхаа долоон сайдыг золиосолсон. Харин одоо бүр намаа золиослохоор оролдож байна. МАХН-тай хамтран ажиллах гэрээ ёсоор нийслэл, орон нутгийн намын байгууллагууд нэг нэгнийхээ санал болгосон боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэж заасан байна лээ. Манай нийслэлийн АН-ын хороо хэзээ ч МАХН-ыг дэмжихгүй. Энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгох талаар хөөцөлдөнө.
Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжиж ажиллахгүй” хэмээх түүний байр суурь одоо ч хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Дараа нь, Н.Энхбаярын итгэлт хүнээр тодорч явсан Г.Шийлэгдамба албан өрөөндөө бусдаас авлига авч байгаад үйлдэл дээрээ хуулийнханд гардуулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт нэг сайдын суудал эзгүйрч,МАХН-ын зүгээс намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад зүтгүүлэхэд мөн л эсэргүүцсэн хүн нь Э.Бат-Үүл. Чингэхдээ“Н.Энхбаяр Шадар сайд болбол нийгэмд маш аюултай байдал үүснэ. Хоригдлууд дарга болох гэж зүтгэнэ.
Монголын нийгэм эвгүй байдалд орно. Шорон дотор маш эвгүй нөхцөл байдал үүснэ” гэж байв. Ер нь Н.Энхбаяр Ардчилсан намтай ямар нэгэн сэжмээр холбогдох бүрт Э.Бат-Үүл гарч ирж, байр сууриа илэрхийлдэг, тэгэхдээ эсэргүүцдэг, тэр нь үр дүнд хүрдэг нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монголын улс төрд уламжлал болтлоо тогтжээ. Харин энэ удаад сонирхолтой ч гэх үү тохуутай ч гэмээр нэгэн үйл явдал болсныг Үүл баатар мэдсэнгүй.
Мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрүүлэхийг илүүд үзэж байгаа бололтой. Юу гэхээрудахгүй болох орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН хамтран оролцох тухай.Ерөнхийлөгчийнхийг эс тооцвол УИХ-ын сонгуулийн хоёр ч циклд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ын хувьд орон нутагт түших багана, тулах цэг нь өнөөх л МАХН тэргүүтэй Н.Энхбаяр байсныг Э.Бат-Үүл баатар гадарлаагүйявжээ.Угтаа бол Н.Энхбаяртай гар барьсан намынхаа удирдлагуудын шийдвэрийг хамгийн түрүүндхэвлэлийн бага хурал зарлаххүн нь тэр.
Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл нийгэмд тогтоосон фигур, зангарагнь ч түүнд бий. Ө д г ө ө Т ө р и й н т э р г ү ү н Х.Баттулгын халаасанд явах болсон ч цагтаа АН-ын хүчтэй дуу хоолой болж ирсэн МоАХ-г үүсгэн байгуулалцсан,гавьяа Э.БатҮүлтэй салшгүй холбоотой юу гэвэл холбоотой. Тэр өөрөө ч суурийг нь тавьж, хөрсийг нь тордсон ардчилалд хайртай. Түүнийхээ төлөө ч тэмцсэн, тэмцсээр ирсэн.Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа буюу 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Э.Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнаж, “Ардчилсан хувьсгал бол баатартай. Тэр баатар нь Монголын ард түмэн.
Манай ард түмний ардчилсан хувьсгалд оруулсан гавьяат үйлс, түүхэн тэмцэл зүтгэлийг өнөөдөр хамгийн сайн төлөөлж чадах хүн бол Эрдэнийн Бат-Үүл” хэмээн тодотгосон нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр илэрхийлсэн Төрийн тэргүүний үг биш. Гэвч улс төрд түүх давтагддаг нь үнэн ажээ. Өчигдөрхөн Н.Энхбаяр тэргүүтэйМАХН-ыг “Авлигын загалмайлсан эцгийн хувийн нам” хэмээн цоллож, З.Энхболдыгоо“Ардчиллын дайсан” гэж тодотгож явсан тэрбээр өнөөдөр тэдэнтэйгээ нэг малгайнд багтаж, бүр дэр нэгтгэнОрон нутгийн сонгуульд оролцохоор болсон намынхаа шийдвэрийн талаар таг дуугүй сууна.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш түүний явуулж, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг сөрж, шүүмжилж ирсэн хүн нь Э.Бат-Үүл мөн үү гэвэл мөн. Улстөрчийн хувиар бус өөрт нь Улсын баатар цол “хүртээсэн” ардчилсан тогтолцоог гажуудуулах бодлогын эсрэг тэр зогссон.Э.БатҮүл ардчилалд хайртай байдаг шиг монголчууд нийтээрээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэндээ хайртай. Нэг нам үнэмлэхүй олонхиор засаглаж буй энэ цаг үед хүчтэй сөрөг хүчний дуу хоолой нийгэмдхэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Тэглээ гээд “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн цоллож ирсэн Н.Энхбаяртайгаа хүртэл гар барьж, гарын үсэг зурж эхэлснийгЭ. Бат-Үүл тэргүүтэй АН-ын лидерүүд зүгээр хараад суугаа нь асуулт дагуулж байна. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй.
Мөнхийн эрх ашиг бий гэдэг ч өнөөгийн Ардчилсан намМАХН-тай нэг малгайнд орж, Н.Энхбаяраас зөвлөгөө автлаалидергүй, өөрсдийн бодлогын хомсдолд орж эхэлсэн нь өөрөө эмгэнэл. Үүл баатар өнөөдрийг хүртэл үг дуугарахгүй яваа нь үүнийгээ хүлээн зөвшөөрч буйгаас өөрцгүй биш гэж үү?! МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсных нь төлөө Засгийн газраа огцруулж явсан тэд эргээд Н.Энхбаяраа түшиж, Орон нутгийн сонгуульд оролцохоор суудлаа засч эхэлсэн нь нийгмийн гэхээсээ өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж байвал чөтгөртэй ч эвсэхэд бэлэн болсныг харуулах шиг.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу