Caakmedee

У.Хүрэлсүхийн онилсон "Чөлөөт зах зээл"

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/09/09

БҮҮ МАРТ:
 “Чөлөөт зах зээл” нэрээр халхавчлан харийнхан болон өөрийнхөн Монголын баялгийг бидний нүдэн дээр улаам цайм ЛУЙВАРДАЖ АВСАН шинэ үеийн зарим түүхийг сануулая. Тэгээд БОДОЦГОО!!!
ТҮҮХ 1: 1997 онд Бороо гоулдын алтны уурхайг “Тогтвортой байдлын гэрээ” гэгчийг байгуулан Канадууд нэг ч төгрөгийн татваргүйгээр ухаж аван Монголын 42000 кг алтыг зөөсөн гашуун түүхтэй. Оронд нь Монголын хөрсийг 5200 тонн цианит болон мөнгөн усаар хордуулсан. Монголчууд ядуу байв, гэнэн ч байв.
ТҮҮХ 2: Оюутолгойн гэрээ бол дэлхийд байхгүй мянганы луйвар гэдгийг дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн Ханс Вернер дүгнэсэн. Монголчууд бид харин хожуу ч гэсэн ухаарсан. Бидний хөрөнгийг бидэнд зээлдүүлж, өрөнд оруулан оруулан ашиглаж байна. Ингэхдээ бүх төрлийн татварын хөнгөлөлтийг эдэлж байна. Энэ гэрээг гардан гүйцэтгэсэн сайд нар ял эдэлж буй. Нэг нь гадаадад оргон зайлаад Монголыг даапаалж суудаг болсон.
ТҮҮХ 3: Салхит хэмээх мөнгөний орд байдаг гэдгийг Монголын ард түмэн өөрсдөө ч мэдээгүй байхад гадаадын хоёр иргэн эзэн суучихсан хоорондоо булаацалдан шүүхдэлцэв. Энэ бол төрийн зохицуулалтыг зориуд сулруулж харийнхан бидний баялагт эзэн суусан сонгодог жишээ. Салхитын ордыг төрд буцаан авч холбогдсон хууль шүүхийнхэн шоронгийн хаалга татав.
ТҮҮХ 4: Цагаан суварга гэж нийт Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх аварга орд буй. Гэтэл энэ ордод өнөөдөр 5 ам бүлтэй Монголын нэгэн ОЛИГАРХИ гэр бүл эзэн суусан. Энэ гэр бүлийн хунтайж Монголын бүх хуулийг дураараа зөрчдөг, бүгдийг худалдаж авдаг, хэн ч яаж ч чаддаггүй байсан цаг саяхан. Гэвч Монголын төр түүнийг байх ёстой газарт нь илгээсэн юм. Гэх мэт цааш нь олон түүх, жишээ дурдаж болж байна.
МОНГОЛ НОРВЕГИЙН ЯЛГАА
Монгол Норвеги хоёрт ижил төстэй зүйл олон бий. Хоёулаа цөөн хүн амтай. Нэг нь 3 сая нөгөө нь 5 сая хүн амтай. Хоёул байгалийн баялаг ихтэй. Монгол алт, зэс, нүүрс, төмөрөөр баян бол Норвеги газрын тосоор баян. Хоёулаа газрын доорхи баялаг бол ард түмний өмч гэж үндсэн хуулиндаа заасан. Нэг л том ялгаа бий. Нэг нь баян нөгөө нь ядуу.
Норвеги улс бол ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛийн эдийн засагтай орон. Гэхдээ газрын доорх баялаг нь ард түмний өмч гэсэн үндсэн хуулиа ягштал БИЕЛҮҮЛЖ Газрын тос олборлолтыг зөвхөн төр өөрөө хийж ард түмэндээ ноогдол ашиг тарааж ирсэн. Ингэж иргэн бүр нь долларын саятан болсон юм. Энэ бол эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг улсын жишээ.
Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай ардчилсан орон. Үүнээс ухрах ямар ч боломжгүй болсон. Харин өмнө нь нялх Монголд, нялх ард түмэнд нь ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ гэдгийг буруу тайлбарлан тархийг нь угааж өөрсдийнх нь өмчийг булааж аваад өөрсдөд нь зээлдүүлж, эзэн сууж, үндсэн хуулийг нь өөрсдөөр нь ДЭВСЛҮҮЛЖ явсан үе үүгээр дуусч байх шиг байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг цаг ирж байх шиг.
МОНГОЛДОО ХАЙРТАЙ ХҮН БҮР ТУНГААН БОД, ТҮГЭЭ.
Доктор М.Найданхүү
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу