Caakmedee

"Хадгаламж" банкны мөнгөөр казинодсон У.Хүрэлсүхийн баримтыг Солонгосын тал Монголд илгээжээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/09/12

“Хадгаламж” банкны харилцагчдын 14 тэрбум төгрөгөөр улстөрчид болон банкныхан хамтарч өмнөд Солонгосын казинод тоглсон гэх хэрэг 14 жилийн өмнө дуулиан тарьж байлаа. Тухайн үед “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Үүнийг тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн нь шалгалт, мөрдлөгөөр тодорхой болсон. Харин түүнийг банкны мөнгөөр туйлахыг одоогийн Ерөнхий сайд, шударга хүний дүрд гаргуун тоглож байгаа У.Хүрэлсүх ятгасан байдаг. “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн ганцаараа ял авч байсан. Гэвч хэрэг хуучирдаггүй. 
“Хадгаламж” банкны харилцагчдын 14 тэрбум төгрөгөөр хэн хэн өмнөд Солонгосын казинод тоглож байсныг тус улсын цагдаагийн байгууллгаас олонд илчилсэн байдаг. Тухайн үед буюу 2007 онд Ч.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйнтуслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байна. 
Мөн Ц.Чимэд цэрэнгийн БНСУ-ын банкинд данс эзэмшдэг эсэх, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх, бизнесийн чиглэлээр ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг лавлажээ. Энэ дагуу Сөүл хотын төв прокурорын газраас нэр бүхий казинонуудад “Манай байгууллагад мөрдөгдөж байгаа хэрэгтэй холбоотой тэмдэглэгдсэн хүмүүсийн тусбайгууллагын казинод орсон болон мөнгө солиулсан талаарх бүртгэлийг тодруулах үүднээс компьютерийн бүртгэл, санхүүгийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгч туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг илгээсэн байна.
Үүний хариуд Сөүл хотын төв прокурорын газарт казинонуудаас илгээсэн зохих мэдээллийг 2007 оны долдугаар сарын 20-нд манай УМБГ-т ирүүлжээ. Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх баримтуудыг илгээжээ. Харин дээрх хүмүүсийн тоглож буйг дүрс бичлэгээр илгээх боломжгүй гэжээ.
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ. Тухайлбал. Г.Занданшатар нь 2006 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 16-ны хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 7 824 113 вон солиулж, дахин 56 820 660 вон солиулсан.
У.Хүрэлсүх 2005 оны долдугаар сарын 23-наас 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж, 66 847 702 вон солиулж, 11143 614 вон дахин солиулсан. Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй.
Т.Бадамжунай “Paradise” казинод 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэл хэд хэдэн удаа орж 23 666 637 вон солиулсан. Мөн “Seven Luck” казинод 2006 оны наймдугаар сарын 7-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл хэд хэдэн удаа орж 68 197 223 вон солиулж, 5 607 073 воныг дахин солиулжээ.

Ийм маягаар БНСУ-аас манай улсын иргэдтэй холбоотой казинодсон талаарх баримтыг ирүүлжээ. Тэдний дунд өдгөө УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаал хашиж байгаа хүмүүс багтсан. Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь казинодсон баримт ингээд ил болж байна.
Шударга ёс ярьж, эх орончийн дүрд гаргуун тоглох болсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр үнэн хэрэгтээ ийнхүү хоёр нүүртэй хуурамч этгээдүүд аж. Харин өдгөө тэд төр, засгийн эрхэнд гарчихсан төсвийн мөнгөөр туйлж буй нь тодорхой. Ямар ч бизнес эрхэлдэггүй атлаа 1,7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлах хэрэгтэй. Арай “Хадгаламж” банкнаас хуссан хэдэн төгрөгөө хадгаламжиндаа хийчихээд амар тайван сууж байв уу.
Одоо цаг сонин 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу