Caakmedee

Сонгуулийн босгон дээр л "Үүрээ эвддэг" ХҮН-ынхан дахин хоёр хуваагдсан уу

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/09/14

Монголд гурав дахь, дөрөв дэх улс төрийн хүчний орон зай өнөөдрийг хүртэл дутагдсаар байгаа.  МАН нэрээ сольж, Х үсгээ "жийсэн" нь нэг хүнд олз болж, бараг л гурав дахь хүчний орон зайг бөглөх шахсан. Гэхдээ азаар олдсон Х үсгээ тордох боломжийг томчууд нь олгоогүй. Түүний дараа "ХҮН" гарч ирсэн нь ард иргэдийн дунд амархан нэр хүнд олж, эгээтэй л гурав дахь хүчний байр сууринд залрах шахаж билээ. Харамсалтай нь, 2016 оны сонгуулийн өмнө хоёр хуваагдаж, хог дээр үсэрсэн.  С.Ганбаатар энэ намыг удирдаж, бүр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хүртэл мэдэгдэл хийж явлаа.  Хүн бүр л ХҮН-ыг сонгуульд ялчих юм шиг санаж байсан байх.  
Харамсалтай нь, нам хоёр хуваагдаж, алингаа алдаж байв. Дарга нь ч хэд хэд солигдсон. С.Боргил, С.Ганбаатар, Т.Ганболд, Б.Найдалаа гээд л хөвөрнө. Сонгуульд оролцох үедээ хоёр өөр бичиг баримт хүртэл илгээж, өөрсдийнхөө "нурууг хугалж" байв.  Яг өөрсдөө өөрсдийгөө хорлосон уу, гаднаас том намууд хагалах ажиллагаа явуулсан уу гэдгийг яг таг хэлэх боломжгүй. Ямар ч байсан тэд гурав дахь хүчний байр сууринд залрах боломжоо хийсгэсэн нь үнэн.  
2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН эвдрэлцэл, толхилцолгүйгээр орж ирсэн.  Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөх шиг нэр хүнд сайтай байж чадаагүй. Угаасаа нэр хүндээ нэг алдчихсан болохоор эргүүлж авахад тийм ч амар биш. Золоор тэд бага ч болов эргүүлж авсан. Бүр УИХ-д суудалтай ч болоод авав.  УИХ-д сонгогдсон Т.Доржханд нь ч үг хэлж, асуулт асууж байгаагаараа рекорд тогтоож эхэлсэн.  Ард иргэдэд ч таалагдаж байгаа юм билээ.  Энэ чигээрээ 2024 оны хүргэсэн бол ХҮН ганц суудлаа нэмэх магадлал ч байсан гэж хардаг. 
П.Наранбаяр нь зүгээр харж сууж байгаад байр сууриа, албан тушаалаа өгчихсөн гэхэд итгэмээргүй. Шавьж хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг шиг ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх байх. Тэд яаж "байлдах" вэ гэдэг нь сонин биш. Харин хэн "зодолдуулав" гэдэг л байна.
Байсан гэж тодотгож байгаа нь тэд дахиад л сонгуулийн өмнө "үүрээ эвдэж" эхэлсэнтэй холбоотой.  Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно.  УИХ-ын сонгуульд ялагдсан намууд орон нутагт ялалт байгуулахын төлөө амиа тавьж эхэллээ.  АН хүртэл хэнийг ч хамаагүй сугадахад бэлэн гэдгээ харуулав. Хүчтэй өрсөлдөгч байж мэдэх ХҮН-ынхан хэрвээ ялбал хэнийг хотын дарга болгохоо хүртэл зарласан. Гэвч энэ үйлдэл нь "хэрүүлийн алим" болчихлоо. П.Наранбаярыг Нийслэлийн ХҮН-ын хорооны даргаар томилсон нь Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга гэсэн хэдхэн хүний л дур зоргын шийдвэр байсан гэж бусад нь үзэж байгаа аж. Тэр бүү хэл энэхүү томилгоог ХҮН-ын Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэн ээлжит III-р хурлаа хийсэн байна. Ээлжит III хурлаар намын анхан шатнаас санал аваагүй, дэмжигдээгүй гэсэн шалтгаанаар П.Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж О.Бямбадэлгэрийг томилчихож. 
"Дайн" ч эхэллээ дээ.  Намын удирдлагууд нь өөрсдийнхөө шийдвэрийг хамгаалах гэж оролдох байх.  Гэвч нөгөө талд гишүүд нь хурлаа хийгээд, Нийслэлийн Намын хорооны даргаа сольсон гэдгээ мэдэгдчихэв. П.Наранбаяр нь зүгээр харж сууж байгаад байр сууриа, албан тушаалаа өгчихсөн гэхэд итгэмээргүй.  Шавьж хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг шиг ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх байх. Тэд яаж "байлдах" вэ гэдэг нь сонин биш. Харин хэн "зодолдуулав" гэдэг л байна. Бяруу болоогүй намынхан юу юуны духанд хүрэлгүй нийслэлийн намын даргын төлөө "зодолдоно" гэхээр нэг л буухгүй байна. Тэгэхээр "хэрүүлийн алим"-ыг гаднаас л тэдний тавган дээр тавьсан байх магадлалтай. 
Томчуудын аль нь ч байж магадгүй. МАН-ын нэр хүнд сонгуулиас хойш бага багаар унасаар байгааг судалгааны байгууллагууд мэдээлсэн. Нөгөө талд АН санал хуваах магадлалтай болгонтойгоо л "нэг хөнжилд" орчихлоо. Одоо МАН-ын ч, АН-ын ч саналаас хуваах магадлалтай нь ХҮН болж хувирсан. Тиймээс 2016 оны сонгуулийн өмнөх технологио ашиглаад, хүчийг нь тарамдуулж эхэллээ гэж хардаж болох юм.  Түүнээс биш өчүүхэн амжилтдаа эрдээд, ял шалихгүй албан тушаал булаацалдаж, намаа хоёр хуваахгүй л байх. Тэгж найдахыг хүсэж байна.  Одоо намын удирдлагууд, Б.Найдалаа дарга, Т.Доржханд гишүүн, П.Наранбаяр тэргүүтнүүд эвийг сахиж, дүрэм, журмаа барих эсэхээс л бүх зүйл шалтгаалах нь дээ. Монголд хүчтэй гуравдагч хүчин хэрэгтэй байгаа л юмсан.   

http://www.zaluucom.mn/read/5005dgh3a
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу