Caakmedee

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

  • Улс төр
  • 2020/09/15
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь улсын хэмжээнд Төрийн өөрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад Орон нутгийн өмчийг эзэмшиж, ашиглах талаар мэргэжил аргазүйн дэмжлэг, зөвлөмж өгч хамтран ажилладаг байгууллага юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газрын холбогдох хүмүүсийн хамт 2020 оны 09 дүгээр сарын 10-13 ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК, "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК, "Дархан АЗЗА" ТӨХК зэрэг байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын   түвшинг ахиулах, хар төмөрлөгийн   үйлдвэрлэлийг   Дархан-Уул   аймагт   хөгжүүлэх   чиглэл тусгагдсан. Энэ хүрээнд Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн үйл ажиллагаа, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон тухайн компани дээр хэрэгжиж буй концессийн гэрээ, түүний хэрэгжилттэй танилцаж, Төмөртолгой уурхай, Төмөртэй уурхайд ажиллав.  
Энэхүү орон нутагт ажилласан томилолтын гол ач холбогдолыг газрын дарга Б.Цэнгэл: “Төрийн байгууллагын аливаа шийдвэр гарахдаа бодит байдалд нийцсэн, асуудлыг газар дээр нь үнэлж дүгнэсэн, үр дүнтэй байх ёстой бөгөөд үүнд чиглэгдсэн үр дүнтэй томилолт байв” гэж дүгнэв.   
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР    
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу