Caakmedee

Д.Батзоригийн "Тансаг Хайрын Дуулал" номын нээлт, "Наран Авхай" дууны баяр боллоо

  • Нийгэм / Соёл урлаг
  • 2020/09/16


Цагаан Туг овогт Дамдинжамцын Батзоригийн "Тансаг Хайрын Дуулал" номны нээлт, "Наран Авхай" дууны баяр 2020 оны 9-р сарын 5-ны өдөр NOVOTEL зочид буудлын дөрвөн давхарт байрлах "Хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж анхны худалдан авагч, үзэгч, сонсогч нартаа хүргэлээ.

Номын нээлтийн баярын үйл ажиллагааг нээн тус номыг ариутган шүүж өмнөтгөл үгийг бичсэн Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан үг хэлж, залуу номын зохиолчид үнэтэй сургаал айлдан олон сайхан ном тэрлэхийг ерөөн ном, дууны баяр албан ёсоор эхлэв.

Ном, дууны баярт уртын дуучин МУСТА Өлзийсайхан, Морин хуурчид, Take off, 3 бүдүүн хамтлагууд ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр номын зохиолч маань хүрэлцэн ирсэн хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж ном, дуу хэрхэн бүтсэн талаар яриа өрнүүлж ном бүтээлцсэн эрхмүүд болох редактор Б.Саруултуяа, зураач С.Шүрэнцэцэг, Г.Ундрам "Болор цом" ын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, залуу яруу найрагчид Б.Даваа, Д.Цэцэнбилэг, Б.Батзаяа, Э.Сарангэрэл нарыг тайзнаа урин мялаалга үгсийг нь хамтдаа сонслоо.

Баярын үйл ажиллагаа 2-р хэсэг болох "Наран Авхай" дууг нээлтэнд хүрэлцэн ирсэн хүмүүс анх удаа сонсож, "Гурван Бүдүүн" хамтлагийн дуучин СТА П.Эрдэнэ дуулан амилуулж үзэгчдийг суудлаас нь босгосон алга ташилт нижигнэсэн Тансаг орой болж өнгөрөв. 

Хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг бол номын зохиолч Д. Батзоригийн найзууддаа зориулан бэлдсэн дууны ард нэг нэгээр солигдох гэр бүлийн аз жаргалтай, элэг бүтэн, инээд хөөр бялхсан эрхэм найзуудынх нь зурагны эвлүүлэг байлаа. Хүн бүр хань ижилтэйгээ хэзээ, хэрхэн хаана танилцсанаа чимээгүйхэн санагалзан, дуугаа уяран гайхан, ухаж ойлгон, шимтэн догдлон сонслоо.

Дуу сонсогч нартаа хүрснээр уригдан ирсэн зочид номын зохиолчид баяр хүргэн гэр бүл, найз нөхдийн төлөөлөл гарч ирэн номын дээжээс худалдан авалт хийж урмын үгсээр амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв. Залуу зохиолч үйл ажиллагаагаа хаан үг хэлж хүн энэ хорвоо дээр олон хүнийг хайрлахын төлөө мөн олон хүнд хайрлуулахын төлөө ирдэг "Хайр бол хамгийн дээд хүн чанар, Хайрлуулах бол хамгийн дээд хүмүүний тансаглал юм" хэмэн бүх ирсэн зочидтойгоо "Сүүний Үнэртэй Ээж" дууг хамтдаа дуулан уг үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв. "Тансаг хайрын дуулал" номны худалдан авалт бүрээс Тархины саажилттай хүүхдүүдэд туслах аянд хандивлагдана.

 

 

 

 

 

 

 

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу