Caakmedee

Т.Мотэги манай улсад тав дахь удаагаа айлчилна

  • Улс төр
  • 2020/10/06

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ сарын  9-10-нд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй тав дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу