Caakmedee

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

  • Улс төр
  • 2020/10/23
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ.
Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа гэдгээ дуулгалаа.


Харин Д.Сумъяабазарын зүгээс “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой тул нийслэлийн Монгол Ардын Намын хорооны шийдвэрийг даган 2020-2024 онд “Нийслэлийн Хөгжлийн Гэрээ” мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэн ажиллаарай гэсэн захиас даалгаврыг хүлээн авсан. Тиймээс цаашид улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил” гэлээ.
Асуулт, хариулт дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад Төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Цаашид УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох учиртай юм.

Хэлэлцэх асуудал дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ "Та бидний ажил олгогчид бол нийслэлчүүд. Хотынхоо иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотоо хөгжүүлэх олон ажлуудыг хийнэ" хэмээн онцлов.


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу