Caakmedee

Хүндэтгэлийн хуралдааны товыг зарлалаа

  • Улс төр
  • 2020/11/10
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.
Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу