Caakmedee

Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2020/11/11
Нийслэлийн прокурорын газраас хахууль өгөх, авах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.11/ 08:30 цагт боллоо.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Да.Пүрэвдорж өвчтэй, мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, нэр бүхий 30 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 01-ний 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийг товч сануулахад, Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд /вольфром/ олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу