Caakmedee

Цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/12/24

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурга. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 30-35 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газарскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу