
Тэгвэл өнөөдөр "Энхсаран" тусгаарлах байрыг дахин ашиглахгүйгээр шийдвэрлэж, энд байгаа бүх хүнийг өглөөнөөс эхлэн шилжүүлж байгаа юм байна.
Дээр дурдсан хардлага хариуцлагын асуудлаас үүдэлтэй бөгөөд өчигдөр УОК-ын дарга сэтгүүлчийн "Энхсаран" сувиллын газарт ямар нэгэн байдлаар хариуцлагын асуудал яригдах эсэх талаар асуусан асуултад "улс төржүүллээ" гэх хариулт өгсөн нь хардлагыг бүр лавшруулж өгсөн юм. Ямартай ч хэл амны бай болсон энэ газраас халдвар хамгааллын дэглэм дор тусгаарлалтад байсан 1 ба 4 дүгээр байрны нийт 81 иргэнийг өөр цэгт шилжүүлж байгаа юм байна. Өмнө нь гуравдугаар байрны иргэдийг татаж авсан. Харин энд үлдэж буй тухайн байгууллагын ажилчид болон албаныхныг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу тусад нь тусгаарлаж ажиглалтад байлгах аж.