"Этик продакш"-ны ээлжит бүтээл, намар цагийн шилдэг борлуулалттай “Хэлгүй жим” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдрөөс IPTV-д орлоо.
Энэхүү уран бүтээлийг өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Хилийн 0257 дугаар ангийн СМССА-ны дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан, "Этик продакшн"-ы уран бүтээлчид хамтран бүтээжээ. Киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА А.Энхжин, М.Дорждагва, Х.Хосбаяр болон залуу жүжигчин Г.Даваазул, П.Пүрэвжаргал нар тоглосон юм.
Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс 1990-ээд оны үед социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үед өрнөнө. Энэ цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн өрнөлттэй байсан ба тухайн үед Хөвсгөл аймагтай хил залгаа оршин суух буриад зон олны амьдрал ч хүнд хэцүү байжээ...
Үргэлжлэлийг буюу уг киноны нэрийн тайлалыг Univision, Look tv, Ddish tv-ээр хүлээн авч үзээрэй.
"Этик продакшн"-ы уран бүтээлч залуус “Хэлгүй жим” киноныхоо орлогын тодорхой хувийг цар тахлын хөл хорионы энэ үед амьдралын нөхцөл байдал хүнд байгаа хүмүүст хандивлах юм байна.