Caakmedee

Сураггүй болсон иргэд УБ хот руу харих замдаа нас барсан байжээ

  • Нийгэм
  • 2020/11/26
Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 44, 43 настай М, М /эрэгтэй/ нар энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.
Тэднийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газар хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Харин 25-ны өдөр дахин эрлийг эхлүүлж, Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаачдыг олсон газар нь Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т оршдог аж.  Өнөөдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгууллаа. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу