Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгч буй.
Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ.

Шинжилгээ авах 30 цэгийг дүүргүүдээр танилцуулбал,
- Баянгол дүүрэгт 6 цэг,
- Баянзүрх дүүрэгт 6 цэг,
- Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
- Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
- Хан-Уул дүүрэгт 4 цэг,
- Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
- Багануур дүүрэгт 2 цэг,
- Налайх дүүрэгт 2 цэг,
- Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.