Caakmedee

А.Амбасэлмаа: Улаанбаатарт 32, Сэлэнгэд 2, Замын-Үүдэд 3, Орхон аймагт 1 тохиолдол шинээр илэрч, дотоодын халдвар 439 боллоо

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2020/12/07


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.
  • Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн.
  • Сэлэнгэд хоёр тохиолдол нэмэгдлээ.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
  • Орхон аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384 хүн байгаа бол 494 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байгаа" гэдгийг хэлэв.скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу