Caakmedee

ЭМЯ: ХӨСҮТ-ийн 2 ажилтны шинжилгээний хариу эерэг гарлаа

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2020/12/09


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.09/ мэдээлэл хийж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19 халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдэж дотоодын халдвар 443 боллоо. Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 893 тохиолдол болж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хотод шинээр  хоёр тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн 2 ажилтан лаборант, ариутгагч нарын  шинжилгээний хариу эерэг гарлаа. Нийслэлд  багц голомтонд өвчлөл бүртгэгдээгүй. Мөн Сэлэнгэ аймагт шинээр 3 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 207 боллоо.скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу