Caakmedee

Хөл хориог гурав хоногоор сунгаж, кофе шоп, такси, зоогийн газрын үйл ажиллагааг нээхээр боллоо

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2020/12/09

Монгол Улсын Засгийн газар хөл хориог сунгах эсэх асуудлаар хэлэлцэж байна. 
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 14-ний өглөөний 06 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Нэг ёсондоо ирэх долоо хоногийн даваа гаригаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ. 
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар "Арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 34 чиглэлийн үйлдвэр үйлчилгээний ААН-ын үйл ажиллагааг нээхээр боллоо. 
  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Такси үйлчилгээ 
  • Кафе
  • Ресторан
  • Цайны газар
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  • Хүргэлтийн хоол
  • Кофе шоп
  • Авто засвар
  • Хүнс ахуйн хэрэглээний зах
  • Гэр ахуйн тавилгын захиалга, засвар 
  • Хувцас захиалга, засвар үйлчилгээ 
  • Гутал захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  • Цүнх захиалга засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ 
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ 
  • Нийтийн бие засах газар 
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ 
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга 
  • Автомашины доторлогоо 
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тослогооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа 
  • Авто зогсоол 
  • Нийтийн байрны үйлчилгээ 
  • Барилга засвар
Харин бар, караоке, саун, бассейн, зочид буудал, амралтын газруудыг хараахан нээх болоогүй"гэв.скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу