ХОЁР ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
- Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
- 2020/12/11
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон нь тус улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйгаа тодоор батлан харууллаа.
Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17.50 цагийн орчимд Юнити мужийн Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд үйл ажиллагаа явуулж байсан “Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хоёр эмэгтэй ажилтан руу орон нутгийн нэг иргэн халдаж, хүчирхийлэхээр завдсаныг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Г.Мөнхбат, Г.Ганбаяр нар цаг алдалгүй таслан зогсоолоо. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын удирдлага, ажилтнуудын зүгээс манай цэргийн алба хаагчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.
Холбогдох албаныхны мэдээлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны хариуцлагын бүсэд энэ төрлийн гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэл цаашид ч үргэлжлэх хандлагатай байна гэв.
Ахлах дэслэгч Г.ЦЭРЭННАДМИД
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна
- 2024/11/22