Caakmedee

ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ТЭМЦЭЛД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЕ!

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2020/12/15


Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх үйлсэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэд олон нийтээрээ эвлэлдэн нэгдэцгээе‼️??Эрхээ хамгаална гэдэг бол бусдыг гүтгэн доромжилж дураараа бичнэ гэсэн үг биш гэдгийг бид ямагт ухамсарладаг. Хэн нэгнийг гүтгэх доромжлох, нэр төрд нь халдах гэдэг бол сэтгүүлч бидний хийх ажил биш. Монголын сэтгүүлчид олон улсын жишигт нийцсэн ёс зүйн кодыг баримталж, холбогдох хуулийн хүрээнд ажилласаар ирсэн.
Сэтгүүлчдээс өө хайж ,түүгээр далимдуулж хэвлэлийн эрх чөлөөг боомилох санаа санаархал Монголд тасрахгүй үргэлжилсээр газар авлаа!
Олон улсын тайлан судалгааг харахад голдуу эрх баригчдын бузар булай үйлдлийг илчлэн бичсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлчид болон шүүмжлэгч иргэд, шүгэл үлээгчид эрх мэдэлтнүүд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт амиа алдах, эрүү шүүлтэд орох, эрх чөлөөгөө хасуулах тохиолдол их байна‼️ Хэвлэлийн эрх чөлөөгүй, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон, дөрөвдөх засаглал сул улс оронд иргэний дайн самуун дэгдсэн, улс төр нь үймсэн, эдийн засаг нь унасан, эрх мэдэлтнүүд нь улс орныхоо баялагийг цөлмөсөн, энгийн ард иргэд нь ядуурсан гашуун жишээ олон гарч байна?Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрын барьж буй бодлого, Хууль зүйн яам, Х.Нямбаатар сайдын боловсруулж хэлэлцүүлж буй Эрүүгийн хуулийн төслийг харахад Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний хувьд ОНЦ АЮУЛТАЙ нөхцөл байдал үүсэж болзошгүй боллоо‼️Монголд хууль, шүүхээр сүрдүүлэх замаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох, торгуулиар далайлган өмнөө сөхрүүлэх хандлага газар авсныг мэргэжлийн байгууллагууд судлаачид сүүлийн жилүүдэд АНХААРУУЛСААР байна??Үүнийг иргэдийнхээ үнэн бодит мэдээлэл авах эрхийг хязгаарлаж буй ноцтой гэмт хэрэг гэж үзэж болно. Энэ бүхэн бол Монголын хэвлэлийн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж буй аюулын дохио юм?Тэгэхээр сэтгүүлч бид хошуучлан хэвлэлийн эрх чөлөөний тэмцэлд оройлон оролцох ёстой. Энэхүү мэдээлэл түгээх эрх чөлөө, иргэдийн үнэн бодитой мэдээлэл авах эрх чөлөөгөө хамгаалах тэмцэлд нийт сэтгүүлчид болон сошиал жиргээчид, шүгэл үлээгчид, судлаачид, ард иргэдээ дэмжиж оролцохыг уриалж байна‼️Сэтгүүлч таны үзэг хурц, эр зориг мохошгүй байж, Хэвлэлийн эрх чөлөө ардчилсан нийгмийн амьд оршин тогтнох агаар, хүчил төрөгч нь байг‼️МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.МӨНХДӨЛ


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу