Caakmedee

Шинэ засгийг шинээр бүрдүүлье

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/01/25
Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал энэ долоо хоногт эцэслэгдэх учиртай. У.Хүрэлсүх “цэрэг хүн ялагдвал хамт ялагдаж, ялбал ч хамт ялдаг” гээд танхимаараа огцорсон.
Сайдаар нэр дэвшин эргээд ирэх сурагтай Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй хэмээн огцорсон урилгагүй зочдоо дуудахгүй нь зохистой байх.
Хоёр сайдыг “унагаах” гэсэн жагсаал кабенитаараа огцорсноор өндөрлөсөн, гэвч огцруулах гэсэн сайдаа аваад үлдвэл жинхэнэ тавилттай жүжиг болж хувирна биз.
Цаашид үр бүтээлтэй хөгжүүлэлтийн зорилго тавьж ажиллахын тулд шинэ баг, шинэ зорилготойгоор ажлаа эхлүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн эхний чухал алхам.
Тэрбээр салбараа манлайлан нийгмийн төлөө, зорилтот ажил хийсэн, бүтээсэн хүнийг сонгож ажиллаваас түмний хүсэл биелэх учиртай.
Өмнө байгаагүй өндөр хариуцлага, шинэ соёлыг үлдээн суудлаасаа буусан У.Хүрэлсүхийн шийдвэрийг эерэгээр, зөвөөр, үнэ цэнэтэй авч үлдэхийн тулд чадварлаг, туршлагатай "шинэ" хүмүүсээр багаа бүрдүүлэх нь түүнд ирсэн том боломж гэж авч үзэхийг ард түмэн сануулж байна. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу