Caakmedee

Улаанбаатарын агаар дахь PM тоосонцорын хэмжээ 18-27 хувиар буурчээ

  • Нийгэм
  • 2021/01/28
Улаанбаатар хотын агаар дахь PM2,5 тоосонцорын өнгөрсөн оны хэмжээг 2019 онтой харьцуулахад 18 хувь, PM10 тоосонцорын хэмжээ 27 хувиар багасжээ.

Энэ үзүүлэлтийг ЦУОШГ-ын агаарын чанарын суурин харуулын мэдээллээр баталгаажуулсан нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн гэдгийг БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул онцлов.

Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийдэх зорилтыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

ОББҮХ нийслэлд өнгөрсөн онд агаарын чанарын хяналтын суурин 15 станц ажиллуулж www.agaar.mn сайтаар өдөр бүр мэдээлэл хүргэж байгаа. Нийслэлийн төвлөрсөн шугамд холбогдоогүй 10 сургууль, цэцэрлэгт хийн болон цахилгаан зуух тавьж, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн цахилгаан станцад PM2,5, PM10 тоосонцор шүүх шүүлтүүр суурилуулав. Мөн БЗД-ийн 126 дугаар сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжгүй байсныг газрын гүний дулаанаар халаах технологи нэвтрүүлжээ.
Агаар, орчныг бохирдлын эх үүсвэрийг бүртгэх цахим мэдээллийн систем бий болгон агаар бохирдуулж байгаа мэдээлэл авч, хяналт тавин, хуулийн дагуу төлбөр ногдуулж, бодлогын түвшинд арга хэмжээ авах нөхцөл бүрдүүллээ.
Нийслэлийн БЗД-ийн10,12 дугаар хорооны 41 байгууламжийг төвлөрсөн шугамд холбосноор 8000 тн нүүрс түлэхийг хязгаарлаж, өнгөрсөн онд нийт81 539 тн түүхий нүүрсний хэрэглээг зогсоожээ. Түүнчлэн, агаарын чанарын хяналтын бүсдэхайл өрхөд шөнийн тарифын хөнгөлөлтийн дагуу 15,8 тэрбум төгрөгийг дэмжлэг үзүүлснээр иргэд шөнийн цагт түүхий нүүрс хэрэглэхээ зогсоосон нь агаарын чанарт эерэг нөлөөлсөнгэж тус хороо үзэж байна.

Мөн “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт 13, баруун бүсийн үйлдвэрт 10 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь сайжруулжээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад түлхэц болсноос гадна 1056 ажлын байр бий болгов. Өнгөрсөн намраас “Яндангаа хөөлье” аян эхлүүлж, 400 орчим иргэнийг яндан хөөлөхөд сурган, 12 мянга гаруй өрхийн яндан хөөлж, иргэдийг угаартахаас сэргийлснээр Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хордлоготой холбоотойдуудлагын тоо 85 орчим хувиар буурсан аж. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу