Caakmedee

Л.Наранбаатар: Гурван сая хохирогчтой хамгийн том луйврын ганц ялагч нь Х.Баттулга

  • Онцлох мэдээ
  • 2021/02/10
Алдагдсан 10 тэрбум доллар буюу хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар гэх сэдвийн дор эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Мэдээллийг түүний 2017 оноос хойш хийсэн судалгааны үр дүнгийн хүрээнд тайлбарлаж өгсөн юм.
Тавантолгой-Гашуунсухайтын 270км төмөр замын бүтээн байгуулалтыг 10 жилийн өмнө гацааснаас үүдсэн хор хохирлын тухай баримтуудыг дурдана хэмээн мэдээллийн эхэнд тайлбарлалаа. Тэрбээр цааш ярихдаа “Тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга энэ ажлыг гацаасан. Энэ гэмт хэргийн улмаас 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа. Мөн нийгэм, эдийн засгийн маш их хохирол гарсан. Олон хүний амь нас үрэгдсэн, байгаль орчин сүйтсэн. Энержи ресурсын толгой компанийн mmc.mn сайт руу ор. 267-р хуудас дээр тухайн үед төмөр замыг барих төлөвлөгөө бий.
2013 онд энэ төмөр зам ашиглалтад орох байжээ. Энержи ресурс тухайнд үед 698.8 сая доллароор барихаар төлөвлөж байсан. Өнөөдөр энэ төмөр замын өртөг 1 тэрбум 281 сая доллар болсон байгаа. 2013-2020 оны хугацаанд 115.369 мянган тонн нүүрсийг тээвэрлэсэн байгаа юм. Энэ авто тээврийн нийт зардал нь 3 тэрбум 254 сая 898 мянган доллар. Энэ бол төмөр замгүйгээс үүдсэн шууд алдагдал. Төмөр зам барих зардал 582.2 сая доллароор өссөн, тээврийн зардалтай нийлээд 3.8 тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн. Энэ хугацаанд нүүрс тээврийн 70 хувийг хятад эзэнтэй компани тээвэрлэсэн. Тэгэхээр дор хаяж 2 тэрбум доллар хятадын тээвэрчдийн халаасанд орчихсон. Энэ бол санхүүгийн баримтаар нотлогдож байгаа зардлууд.
Мөн уул уурхайн алдагдсан боломжууд бий болсон. Би зөвхөн Эрдэнэс тавантолгой компанийн алдагдсан боломжийн тухай тооцоо судалгаатай тайлбарлая.
Хэрэв 2013 онд төмөр зам баригдсан бол ЭТТ жилийн 30 сая тн нүүрс олборлож борлуулах бололцоотой байсан. Өнөөдөр 7 жилийн хугацаанд 65 сая тн нүүрс л олборлож түүхийгээр нь хямд зарсан байгаа. Хэрэв төмөр замтай байсан бол 200 сая тн нүүрс олборлон борлуулж 10 тэрбум долларын өгөөжийг Засгийн газарт өгөх байсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оросын даалгаварыг маш сайн биелүүлж гурван сая хохирогчтой хамгийн том луйврын ганц Ялагч нь Х.Баттулга болж монгол ялагдлаа.
10 тэрбум доллар олох боломжийг ард түмнээсээ хулгайлж ахиж олдохгүй бололцоогооо алдлаа. Монголчууд 10 тэрбум доллароо алдаж ядуу үлдэж, юугаар ч нөхөж болохгүй хохирч үлдэж байгаа 3 сая иргэн” гэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу