Этик продакшны уран бүтээлчид зогсолтгүй хөдөлмөрлөж олны таашаалд нийцсэн уран бүтээлүүдийг үйлдвэрлэн хүргэсээр байгаа билээ. Хамгийн сүүлд тус продакшныхан амьдралаас сэдэвлэсэн "Үнэн хайр" хэмээх драмын кинон дээрээ ажиллаж байсан гэнэ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус продакшны захирал, жүжигчин А.Энхжингийн enhjin.etik инстаграм хуудсанд түүний аймшигтайгаар гэмтсэн зураг тавигджээ.Түүнд чухам юу тохиолдсон талаар одоогоор баттай эх сурвалжаас өгсөн мэдээлэл алга.Монголын кино урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болсон А.Энхжингийн талаарх мэдээллийг бид тодруулан хүргэх болно.
Эх сурвалж: scandal.mn