Caakmedee

ЗГ: Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг банкнууд олгож эхэлнэ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/03/10
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээл гаргах асуудлыг банкнуудтай үзэглэж, эцэслэсэн талаар Засгийн газар мэдээллээ.

Зээлийн нөхцөлийг харвал Төрөөс аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөгч байх нэг шаардлагыг тавина гэж Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Энэхүү зээлд бичил болон өрхийн бизнес эрхлэгч иргэд хамрагдах боломжтой аж.
Харин хэрэглээний зээлд санхүүжилт олгохгүй. Иргэдэд олгох зээлийн хэмжээ 50 хүртэлх сая төгрөг, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн дээд хэмжээ 500 хүртэлх сая төгрөг байх юм. Шаардлагатай бол аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувьдаа баталгаа гаргуулах боломжтой юм байна.
Энэхүү зээлийн жилийн хүү нь гурван хувь бөгөөд зөрүү долоон хувийг нь Төрөөс татаас болгож олгох юм байна. Нийт 20-25 мянган иргэн зээлд хамрагдах урьдчилсан тооцоолол гарчээ.
С.Өнөрсайхан
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу