Caakmedee

Хөвсгөл, Архангай аймагт халдварын тоо эрс нэмэгдэж байна

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2021/03/29

 

Коронавирусийн халдвар өчигдрийн байдлаар 14 аймагт тархаад байна. Хамгийн сүүлд Хэнтий, Булган аймагт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ аймгуудаас Хөвсгөл, Архангай аймагт халдварын тохиодлын тоо эрс нэмэгдэж байна. Архангай аймагт гэхэд өчигдрийн байдлаар нийт 37 тохиолдол батлагдлаа. Нэг өдөрт гэхэд 14 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Хайрхан суманд-3, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн төвийн 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.

 

Харин Хөвсгөл аймагт нийн халдварын тоо 29 боллоо. Нэгдсэн эмнэлгийн молекулбиологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220 нийт 478 сорьцонд PCR шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирусийн халдвар илэрлээ.Тухайлбал Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 2, Мөрөн сумын ойрын хавьтлын 4 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу