Caakmedee

Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/03/30
Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргасан юм.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв.
Тус саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.
Улсын онцгой комиссоос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болсон. Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу