Caakmedee

Сонгуульд хуурамч хаягууд биш жинхэнэ иргэд санал өгнө

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/04/21


Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж нь хуулийн хүрээнд хязгаарлагдсан Х.Баттулга ууртай байна. Сонгуульд өрсөлдөх эрхтэй болохын тулд дарангуйллын тогтолцоог ч сэргээж мэдэхээр авирласан Х.Баттулгын байр сууриуд Монголын ардчилалд бодит аюул учруулж байгааг анзаарсан АН-ынхан нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх дараагийн хүнээ хэлэлцэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлэх болов.
Үндсэн хуулийн заалтыг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн далд хилэгнэл, өрсөлдөгч улс төрийн намдаа гаргасан хилэн, ард түмнийхээ эв нэгдэл, амгалан тайван байдлыг үймүүлж, самуун руу турхирч байгаа үйлдлүүд нь Х.Баттулгыг улс төрд байтугай нийгэмд, олон нийтийн сүлжээнд ч ганцаардуулж эхэлжээ. Ерөнхийлөгчийн нэр хүнд өдөр өдрөөр унаж явааг олон нийтийн сүлжээнд идэвхитэй жиргэдэг, тод эзэнтэй хаягуудын сүүлийн долоо хоногт түгээсэн пост, байр сууриудаас харж болно.
Гэхдээ эзэн нь ингэж бодохгүй байгаа бололтой. Х.Баттулгыг дэмжигчдийн бүлэг олон нийтийн сүлжээнд өмнөхөөсөө идэвхитэй ажиллаж, Монгол Улсад парламентын засаглал хэрэгтэй юу, Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу гэх мэт санал асуулгыг эхлүүлж, улс төртэй холбоотой сонирхлын мэдээг тараасаар байна. Ерөнхийлөгчийн сошиал багийнхны явуулж буй Х.Баттулгыг дэмжсэн, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн гэх мэт төрөл бүрийн постууд эзнийхээ байр суурь, нөлөө нь амь бөхтэй оршиж байгааг харуулахад чиглэж байгаа бололтой юм.
Ингэснээр иргэд, сонгогчдын тархийг угааж дөнгөнө гэж энэхүү сошиал багийг идэвхтэй удирдаж байгаа хүмүүс бодсоор байгаа бололтой. Сонгууль болдогоороо болно, иргэд саналаа өгдөгөөрөө өгнө.
176226707_462023251686893_6659876656204043086_n-1024x650 Сонгуульд хуурамч хаягууд биш жинхэнэ иргэд санал өгнө
Монгол Улсад хамаарах зөвхөн ФБ сүлжээний хаяг 3.3 сая иргэний тооноос аль хэдийнэ даваад явчихсан. Монголчууд хуурамч пейж, аккаунтуудын тоогоор Азидаа, дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгааг theguardian.com мэдээлсэн. Олон нийтийн дунд хуурамч мэдээлэл тарааж тэдний сэтгэгдлийг хуурамч FB пэйж хаягаар авах арга 2016-2017 оноос Монголд ердийн үзэгдэл болон хэвшсэн юм. Анхдагчаар нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэрлэдэг бөгөөд 2017 оны сонгуулийн өмнө “Монгол ялна” зургаар ижилссэн олон зуун хаяг бий болж, улс төрийн мэдээний довтолгоо эхэлж байсныг иргэд санах байх.
Х.Баттулгыг дэмжигчид маш олон гэдгийг олон нийтийн сүлжээний хуурамч хаяг, тэдний илгээсэн лайкын тоо нотлохгүй. Тэгээд ч сонгуульд сошиалд оюуны хүчирхийлэл үйлдэж байгаа хуурамч хаягууд биш жинхэнэ иргэд санал өгнө.
175758982_1093113774541685_335857658611299732_n Сонгуульд хуурамч хаягууд биш жинхэнэ иргэд санал өгнө
Б.ИРЭЭДҮЙ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу