Caakmedee

Нам доторх асуудлаа АН цэгцэлж амжих уу?

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/04/30
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөрөөс эхлэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах хугацаа эхэлж байна. Тодруулбал, нам, эвсэлүүд 4.30-5.2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичиг, мөрийн хөтөлбөр  хүргүүлэх ёстой юм. Энэ дагуу нам доторх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн марафон эхэллээ.
Намын дотоод асуудлаа шийдвэрлэж, цэгцэлж чадалгүй байсаар АН ерөнхийлөгчийн сонгуультай золгож байна. Нэгэн зорилго тийш харахаа нэгэнт больсон намын нөхөд дотроо хагаралдан хоёр хуваагдсан. Тэгвэл цаасаар болон цахимаар сонгогдсон шинэ даргын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсанаар одоогийн байдлаар С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаа юм. Тэгвэл М.Тулгатын толгойлж буй АН-аас Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалж буй АН-аас С.Ганбаатар, Н.Алтанхуяг, З.Энхболд нарын хэн нэг нэр дэвших магадлал өндөр.  

Гэхдээ шуудайнд хийсэн үхрийн эвэр аятай дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй байх эрсдэл өндөр.  Оролцсон ч амжилттай оролцох  нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг АН-д олон нийт өгч байна.
Ямар ч байсан өнөөдрөөс эхлэн нэр дэвшихээр горилогчдын саналыг авч, тавдугаар сарын 1-нд санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулна гэж Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа бичжээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу