Caakmedee

Х.Баттулга 2018 оноос хойш АН-ыг тараах ажлыг эхлүүлсэн үү?

  • Улс төр
  • 2021/05/08
 
Хулхи хийгээд хууль бус АН-ынхан өнөөдөр хоёр талдаа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж, ард түмнийг өдөөн турхирч байна. Буруугаа бусдад тохож, АН-ыг хамгаалан тэмцэх гэж байна хэмээн тайлбарлаж байна. Тулгатын АН-ыг магнайлан жагсаалд уриалан дуудсаар Э.Бат-Үүл гарч ирээд “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэр дэвшихээр улайрч байгаа Н.Алтанхуяг, МАН-ын дарга У.Хүрэлсүх 3 ах дүү шиг явсан. Энэ зорилго нь АН-ыг устгах байсан” гэж хэллээ. Тэрийг мэддэг байсан юм бол Э.Бат-Үүл эрх мэдэлтэй байхдаа Н.Алтанхуягийг АН-ын даргаар 6 жилээр ажиллаж байхад энэ үгээ хэлж намаа аварч байхгүй яасан юм бэ. Ерөнхийлөгч Х.Баттулга чинь АН-аас нэр дэвшиж гарч ирсэн хүн байх шүү дээ. Түүнд эрх мэдэл олгосон намынхандаа наад “Ардчиллын завхрал” гэдэг үгээ дайсан нь дээр дээ.
 
Нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээр үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн өсгөгчийг дуугүй болгох үүрэг өгөөд тэрбээр “Өнөөдөр АН-ыг устгах үйл ажиллагаа нэлээд эртнээс эхэлсэн. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тэр торгон мөчид манай намын бүлгээс 3 хүнийг өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгч, АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэр үед унагаж байсан. Тухайн үед би Х.Баттулгалд өөрт нь хэлж байсан. Энэ шангаа хэзээ нэгэн цагт хүртэх болно” гэж хэлсэн гэлээ. Энэ үгнээс АН-ын хагарал зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй цаашид эвлэшгүйгээр цуурсныг харж болж байна. Хагарал бий болгосон хүн бол Х.Баттулга гэдгийг СЕХ-нд нэр дэвшихээр материалаа өгөөд байгаа С.Эрдэнэ олон нийтийн өмнө өсгөгчөөр хэллээ шүү. Ийм байхад өрсөлдөгч намдаа бурууг тохох гээд яах билээ.
Б.Саруул

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу