УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг уламжлалттай. Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа Чингисийн талбайд хаалттайгаар хийж байна.Тус бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төв талбай дээр өлсгөлөн зарласан. Тэд СЕХ-г МАН-ын талд үйлчилж байна гэж үзэж байгаа бөгөөд өлсгөлөн өдгөө зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа юм
Гишүүдээс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ.