Caakmedee

СЕХ АНУ-ын Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа

  • Улс төр
  • 2021/05/18
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав.
 
Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч Элчин сайдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. 
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран онцгой нөхцөлд сонгууль зохион байгуулж байгаа талаараа дурдаж, нийт иргэдийнхээ сонгох эрхийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна хэмээгээд Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс ноён Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглахыг урилаа.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу