Caakmedee

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан этгээдүүдийг СААТУУЛЖЭЭ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/05/28


Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байна.Тэрбээр хэргийг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн аж. Тэднийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байсан ч өнөөдөр өглөө саатуулсан байна.
Банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлжээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу