Caakmedee

МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ

  • Улс төр
  • 2021/06/10

Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээсэн байна. Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ил захидал
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай боллоо. Сонгуульд олонхийн санал авч, ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа санал санаачлагыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна.
Ялангуяа таны мөрийн хөтөлбөртөө тусгасан Монгол Улсын аймаг дүүрэг, сум, баг, хороо болгоноос дэлхийн жишгийн их дээд сургуульд оюутан бэлтгэн суралцуулна гэсэн санаачлага залуучуудын урам зоригийг сэргээж, итгэлийг нэмэгдүүлсэн билээ. Иймээс Монголын залуучуудын боловсролыг дэмжсэнээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах энэхүү ажлаа заавал биелүүлээрэй хэмээн залуучууд хүсч байна. Таны монголчууд баялгийнхаа эзэн болох уриалга биеллээ олох болтугай гэж хүсэн ерөөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Дангаасүрэнгийн Энхбат нарт ч цаашдынх нь ажилд амжилт хүсэн, санал өгсөн иргэдийнхээ итгэлийг үргэлжлүүлэн хадгалж ажиллаарай гэж хүсэн ерөөе.
Энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон залуучууддаа мөн талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад  18-19 насныхан өмнөх сонгуулиудаас илүү идэвхтэй байж, 30-39 насныхан нийт сонгогчдоос хамгийн идэвхтэй буюу 41 орчим хувь оролцсон нь чамлахааргүй үзүүлэлт бөгөөд залуучууд та бүхэн амжилтаа улам ахиулан, сайн бүхнийг манлайлан хөгжлийн түүчээ болж байх болтугай гэж хүсэн ерөөе. 
Монголын Залуучуудын Холбоо
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу