Caakmedee

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

  • Нийгэм
  • 2021/06/18


Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой.
2-35-1024x877 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ
Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байдаг.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС




скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу