Caakmedee

Үндэсний баяр наадамд гадаад, дотоодын сонирхол орсон эсэхийг шалгуулахаар ҮАБЗ, ТЕГ-т ханджээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/07/02

Үндэсний их баяр наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн залуучууд өчигдөр төв талбайд “No naadam” гэсэн уриа лоозон барин эсэргүүцэл илэрхийлэв. УОК өчигдөр мөн хуралдаж, баяр наадмыг хойшлуулах нь зөв гэж үзсэн бөгөөд үүнийгээ олон нийтэд танилцуулж, Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдэгдээд байсан юм.
УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотойгоор мөн уяачид эсэргүүцлээ илэрхийлж, унаач хүүхдүүдийг уг үйл ажиллагаандаа оролцуулсан үйл явдал өчигдөр орой болсон. Түүнчлэн өнөөдөр өглөө уяачид эсэргүүцлээ илэрхийлэн төв талбайд морьтойгоо орж ирсэн юм.
Дээрх үйл явдалтай холбогдуулж “Босоо хөх монгол” ТББ-аас ҮАБЗ болон ТЕГ-т гаднын ямар нэгэн нөлөө орсон эсэхийг шалгахыг шаардсан бичиг хүргүүлээ. Шаардлагынхаа талаар тус ТББ-ын тэргүүн Д.Чойпүрэв дараах тайлбарыг хийсэн юм.
Тэрбээр “Монгол Улсад үндэсний аюулгүй байдал алдагдсан байна. Газар нутаг, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, газар нутгийн эрүүл ахуй…
Энэ бүгд дээр энэ залуус морьтойгоо ирэх нь яав аа, жагсаал цуглаан хийгээд байгаа залуучууд хаана байсан юм бэ. Бүхэл бүтэн нэг аймгийг уранаар хордуулж байна. Энэ асуудлаар манай төрийн бус байгууллага гурван жил шүүрдэлцээд 55 дахь удаагийн шүүх хуралд болон 15 хавтаст хэрэгтэй зууралдаад явж байна. Энэ бүгдэд яагаад чимээгүй байгаа юм.
Үндэсний нэгдмэл ашиг сонирхол алга болсон байна. Үүнээс хэн хожих вэ гэвэл гаднын гүрнүүд хожно. Бид нар хагарах биш эвлэрэх ёстой.
Төр засаг нь арчаагүй, ангайгаад хараад ард түмнээ талцуулж байна. Албаар ингээд байдаг юм уу. Үүнийг нарийн чанд нягталж шалга.
Шөнийн цагаар хүүхдүүдийг морьтой уриа лоозон хэлүүлж, хашгачуулаад, талбай дээр 16-17 настай залуучуудыг шөнө оройгүй хашгачуулаад энд ҮАБЗ шалгалт явуулаад ямар нэгэн гаднын бодлого, сөрөг нөлөө байна уу. Үндэсний бахархалд халдаж байна уу гэдгийг шалгах ёстой” хэмээв.

Б.Ирээдүй
Updown.mn скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу